Европжуу төрхтэй энэ хархүүг төрийн албан хаагч, Соёл урлаг аялал жуулчлалын яамны соёл урлагийн газрын дарга болчихоод байхад ч төвөггүйхэн загвар өмсөгч гэж харж байгаа биз дээ. Залуу насны гялбаа нь нас явах тусам ёстой төгөлдөршиж буй тэрбээр цагтаа загварын тайзыг эзэгнэж, дэлгэцийн урлагт цахиур хагалж байв. Харин олон нийт Б.Сарантуяагийн “Мартья” дуунд гардаг дүрээр нь андахгүй. Багаасаа орос хэл эзэмшсэн, Америкт Холливудад Драмын урлагийн академи төгссөн, англи хэлэнд ус цас тэрбээр гадаадын уран бүтээлчдийн түүхэн болон адал явдлын сэдэвт кинонд гол, туслах дүр бүтээж явсан. УИХ-ын экс гишүүн АН-ын
Р.Нарангэрэлийн хүү тул хүссэн ч, эс хүссэн ч аав ээжийн замналыг даган төрд зүтгэх нь тодорхой. “BBC” телевизийн бүтээсэн “Чингис Хаан” кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн ч хүн нь даруу тул кинонд тоглоо ч үгүй байж дүрдээ итгэсэн хүмүүсээс тийм ч тод ялгарч чадаагүй. Мөн хойд хөрш Оросын томоохон төсөл болох “Чингис хааны нууц” кинонд Жамухын дүрд тоглож амжсан нь бас нэг ололт. Салбар салбарт жигд амжилттай яваа, дүр төрх сайтай түүнд нэг л зүйл дутагддаг нь амбиц байх. Урдахаа л хийгээд явбал болоо гэж боддог мэт туйлын даруу байдал нь түүнийг хэт өндөрт нисэхээс хамгаалж байх шигээ. Тэр мэдээж гэр бүлтэй, бүр 3 хүүхэдтэй. Гэсэн ч бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу тавцангаас буух хаа ч байсан юм.

Сэтгэгдэл байхгүй байна