Онигор нүд од болох цагаар мисс А.Баярцэцэг бааварлана!

Нэг хэсэгтээ л эх дэлхийнхэн Монгол бүсгүйн дахин давтагдашгүй дорнын гоо үзэсгэлэнт төрхийг мартахгүй санах биз. Мисс А.Баярцэцэг хэмээх энэ бүсгүй Эх дэлхийн миссийн тэмцээнд оролцож бас ч гэж хоосонгүй8 хамгийн сайхан даашинзтай миссээр шалгарч байв. Будаггүй төрх, эх дэлхийг энэрэн хайрлах үйлсийг шалгуур болгодог энэ төрлийн тэмцээнд Б.Баярцэцэг түрүүлсний үндсэн шалтгаан нь түүний өвөрмөц монголжин төрх.

Харандаа мэт хамар, хачин том эргэлдсэн алаг нүдтэй л бол сайхан хүүхэн гэдэг идеал хэдийнэ моодноос гарч, чухамдаа Б.Баярцэцэгийнх шиг онигор, жартгар нүд, өвөрмөц азирхуу төрх урлагийн ертөнцөд эрэлт өндөр болсныг хэлэх үү, мисс бүсгүй “Марко Поло”-д шилэгдэж, дүр бүтээчихсэн азтай дамшиг. Хүмүүс түүнийг “хөдөөнийх” гэж нэвт шувт ойлгосон нь мисст оролцох үеэрээ хийсэн танилцуулгатай нь холбоотой болохоос угтаа Улаанбаатарын унаган ирэн, 2012 онд КТМС-ийг төгсөн ажлын гараагаа “Гоёо” компаниас эхэлж байсан, гурван жилийн өмнөөс жүжигчний мэргэжлээр суралцаж буй, маркетингийн удирдлагаар өмнө нь сурч төгссөн гэсэн товхийсэн намтартай. “Жүжигчний мэргэжил намайг гүн бодогч бага шүүмжлэгч болгосон” гэх Б.Баярцэцэг өдгөө киночдын дунд ёстой одтой, эрэлттэй, баавартай байгаа гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • мундаг
    Мундаг охин!
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • Oyunaa
    BAYARTSETSEG HUURHUN DARUUHAN BAS IH UHAANTAI ANGLI GEL SAITAI MISS SHUU. AMJILT.
    2016 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин
    том алаг нүдтэй хүмүүс жаргадаггүй гэж үнэн байх Лалынхан Сиричүүд
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • ma
    yamar xuurxun yum be yag l unagan turxuuru ene l od shuudee manai urlagiinxan bugd xiimel xamar nud neg xebend tsutgasan yum xhig kkkkkkkkkkkkkkk
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025