“Хувьсал”-ынхан кино хийнэ, хамгийн аятайхан залууг тоглуулна. Сонирхолтой нь залуу нь үргэлж солигдох авч дурлалт бүсгүйд продакшныхнаа ганц сарнай болох А.Ганчимэг тоглоно. Ямартаа л түүнийг “Аятайхан залуустай тэврэлдэнэ бүр үнсэлцэж орхидог азтай бүсгүй” гэж байх вэ дээ. Саяхан дэлгэцнээ гарч дуулиан тарьж буй “Атганд үлдсэн эрдэнэ” кинон дээр Монголын 3 дахь үеийн Ромео жүжигчин Б.Шинэбаяр түүнтэй хослов. “Аав” кинонд тоглоход нь тэгтлээ анзаарч хараагүй үзэгчид түүнийг энэ бүтээлийн Хангайн дүрээр танимхайрах боллоо. Рейтинг нь огцом өссөн Б.Шинэбаяр урд нь “Хязгааргүй”, “Учрал” зэрэг кинонуудад тоглож байж.
“Ромео Жульетта”-д тоглох үеэрээ партнёртойгоо илүү ойр дотно байх шаардлагаар жүжигчин О.Дөлгөөнтэй бараг л нэг оронд орохоос бусдаар ойр дөт байсан гэдэг. “Тиймээс бид хоёр дүр авснаасаа хойш өнгөрсөн хугацаанд нэг нэгийгээ халамжлан хоолыг нь дөхүүлж өгөн хоорондоо ярилцаж, биенийхээ сайн чанаруудыг илүү их хараад байхаар өөрийн эрхгүй татагддаг юм билээ” гэж ний нуугүй ярьсан нь бий. Харин А.Ганчимэгтэй халуун дотно авахуулсан зургууд нь тэднийг дурлалцсан халуухан хосууд мэт харуулж буй ч Хангай хүү одоогоор ам нээгээгүй л байна. Хэн хэн нь ганц бие, нас зүс ч үе тэнгийн бүсгүйчүүдтэй гэрлэчихээсэй гэдэг хүсэл фенүүдэд нь байдаг ч Б.Шинэбаяр киноны дүрээсээ давж гарсан алхам хийгээгүй нь зураг дээрх бүсгүйтэй холбоотой болж таарлаа.
Сэтгэгдэл (5)