Жүжигчин Хүрэлээ 15 жилийн өмнө “Ядуугийн зовлон” кинонд тоглосныг том охин нь үзээд ёстой шоконд орж байсан гэнэ. “Ийм л ядуу аавтай юм байх даа” гэж хэсэгтээ л хямарсан гэдэг. нялхын аюул аа гэж. Ингэхэд продюссер хийх чамгүй авьяастай болох нь илэрсэн МУГЖ Д.Хүрэлхүү саяхан “Ядуугийн зовлон” киноныхоо хоёрдугаар ангийг зах зээлд гаргав. Өөрөө гол дүрд нь тоглож бяцхан хүүтэй аав хүү бололцон кино төгсөх юм билээ. Харин амьдрал дээр мань эр ийм хоёр сайхан охинтой. Охин Х.Намуун нь кинонд тоглож аавынхаа авьяасын үргэлжлэл болж буйгаа харуулсан бол бага охин Х.Сүрэн нь энэ жил сургуулиа дүүргэжээ.
Хаанаас нь ч харсан Хүрэлээ аавынхаа хаана ч тормойх хамрыг дуурайсан охидын стиль, имиж гэж тас байнаа. Манайхны нүдээр бол хачин хувцаслалттай тэд орчин үеийнхний жишгээр бол S&I сайтай охид болох нь харваас илт. Аавынх нь хэлдгээр нэг харахад хөөрхөн ч юм шиг, нөгөө харахад халуухан ч юм шиг гэх үү дээ. Том охин нь нэгэн үе шуугиулж байсан “MIXX” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иштэй ил цагаахан үерхсэн ч сүүлийн үед хархүү нь хилийн дээс алхсанаар нам гүм болсон. Харин бага нь халуун сенсааци дэлгэлгүй ээжийгээ даган эрхэлж явах нь олонтаа. Охин хүүхдүүд том болох ч лүд юмаа, Хүрэлээ минь. Хүн болгон л танай охидыг киноноос чинь дутуугүй сонирхон харж байдаг шүү.
Сэтгэгдэл (6)