Улс төрч хүүгийн сэтгэлийн өчил

Орчлонд би азтай хүн
Охин үр, хоёр сайхан хүүтэй хүн
Охин минь сургуулиа төгслөө
Оюутны амьдралд шилжиж орлоо
Онц сурлагатайг нь бодохоор би ч юм шиг
Од шиг хөөрхөнийг нь харахаар эхнэр минь ч юм шиг
Омголон эрэмгийг нь шинжихээр Мандухай хатан ч юм шиг
Охин үрээ чин сэтгэлээсээ хайрлаарай!
Орчлонг Хайрлаарай гэх энэ мөртүүд хэн нэгэн яруу найрагчийнх биш. Г.Занданшатарын сэтгэлийн өчил.

Зүгээр ч нэг үр хүүхдэдээ хошуу дэвсдэг аавынх биш амьдрал үзэж хатуужсан, унаж босож үзсэн хүний өчил. Юу тарина түүнийгээ хураана гэдэгчлэн улс төрчид унаж босохыг алийг тэр гэх вэ. Г.Занданшатар АНУ-д номын дуу сонсохоор очсон ч ёстой л тамын хаалгыг татаад хаасан гэж болно. Гай газар дороос гэгчээр авто машины осолд орж хүндхэн үеийг давсан билээ. Азаар хувь тавилан, урд насны үйлийн үр нь гэгээн байсан уу тэр хурдхан тэнхэрч эх орондоо эсэн мэнд ирсэн. Үнэхээр ч шүлэгтээ өгүүлсэнчлэн бага байхын онц сурдаг байсан тэрбээр улс төрийн хажуугаар орчуулга хийж олон түмний оюуны боловсролд хөрөнгө оруулахаа үл мартдаг. Тэрбээр номын дуу сонсож сэхээрснийх зөвлөлдөх ардчилалын тухай “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” хэмээх номыг орчуулан олны хүртээл болгосон юм. МАН-ын хүчтэй лидер тэрбээр намаа сонгуульд ялагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн дарга хийж алдаа оноогоо дэнслэхэд хувь нэмэр оруулж явсан. Орчуулга хийх, улс төрийн авьяасаас гадна уран бүтээлийн ч зах зухтай гэдэг нь түүний мөртүүдээс харагдаж буй талаар цахим ертөнцөд жиг жуг хийж байна. Төрөлхийн суурь өгөгдөл сайтай хүн яван чангарна аа гэж энэ дээ. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • zochin
    ZANDANSHATAR ODOO YSTOI BOLNOO!!! BADAMJUNAITAIGA ZAIL!! LUIWARCHIN
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • BOLD
    uls torch hvv ch geh shig ha haaaaaaaaaaa
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • zulaa
    ene ZANDANSHUULSAN SHATAR ODOO BOLNOO OOR HUMUUSIIG DEMJIE CHI ODOO ZAIGAA OGOO
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • 5112
    ХН... ҮХДЭГГҮЙ ЭЭ
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025