Ерөнхийлөгчтэй мэтгэлцдэг цөстэй хархүү

 

Сониноос, “Ийгл” телевизийн өглөөний эфирээр тун аятайхан боловсон хархүү үзэгдэх болсонд хүмүүс ажиг сураг тавих болж. Угаас эрэгтэй хөтлөгч, сэтгүүлч нүдний гэм тул энэ салбарт шинэ хүн тун содон. Н.Гансүх хэмээх энэ хархүү “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд үе тэнгийн 1700 залуустай өрсөлдөн шилдгийн тоонд тунаж үлдэж байв. БНХАУ-ын АУИС-ийг онц дүүргэж мастерын тэтгэлгээр шагнуулж байсан тэрбээр ажлын туршлага хуримтлуулахаар эх орондоо ирсэн нэгэн. “Ийгл” түүний анхны эфир биш. Оюутан ахуйдаа ӨМӨЗО-ны “Одон” телевизийн “Амьдралын хань” нэвтрүүлгийн туслах хөтлөгчөөр ажиллаж байсан аж. Саяхан тэрбээр жиргээчид ерөнхийлөгчтэй өглөөний цай уухад жинтэй асуултууд асуун “акул”-уудыг гайхашруулсан. Ёстой л гэрлийн хурдаар олон нийт цахим ертөнцөд танигдахын зэрэгцээ эмчийн хувьд ч салбартаа багагүй амжилттай яваа тэрбээр цахим ертөнцөд хандивын аян мөн амжилттай зохион байгуулж байсан.

Ардчилсан ерөнхийлөгч хэзээд залууст нээлттэй ханддаг тул залуугийн зоримог шударга байдал эр зоригийг ихэд үнэлсэн гэнэ лээ. Н.Гансүх энэ үеэр ч эрхэм ерөнхийлөгчтэй анх нүүр тулсан юм биш. Ихэд дотно зургууд нь цахим найзуудыг нь хуйлруулж, бөөн бөөн лайк дагуулсан шүү дээ. Жинхэнэ ардчилсан залуусын сонгодог төлөөлөл болж буй тэрбээр энэ удаад аавын үүргээ онцсайн биелүүлж яваад дуран хараанд өртсөн нь энэ.

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин
    meddeg bolood baigaa.eagliin nuur tsarai bolj yavna gej oilgodog.harin emch hun bn da bieiin jindee anhaaral handuulahgui bol targalah magadlal 80-huvitai bn shu.tsarai zus medlge bol saitai saitai.yamar ch bsan ene zaluugiin nevtruulgiig tuhalj suugaad uzdeg hun bi
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • -r horoonii undur nastan
    SAihan zaluu baina.Hyniig uhaanii tsaraa,erdem medlegiin ireedyi,hyn chanaraar ajil amidraliinh ni todorhoi hugtsaand ynelj dygneh heregtei.Zaluu hynii zamiin hyzyy urt shuu.Ertedsen magtaal zaluu hyniig ebddeg gem bii.uhaan chini hyrbel ahiigaa uuchlaarai.CHamaig burhan urshuug.
    2016 оны 05 сарын 22 | Хариулах
  • Haha
    Za medehgui...
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025