Эрх чөлөө бол хаан

Женкогийн хамгаалагчаас улс төрд хол үсэрсэн “чулуу” бол Б.Батзаяа. Биеийн тамирын багш мэргэжилтэй бие бялдар сайтай хархүү толгой ч бас муугүй байсан уу, “том” гард тоогдож орхисон нь тэр бүр аавын хүүд олдошгүй боломж. Бүсгүй хүнд хайраа бэлэг сэлтээр илэрхийлдэг харчууд бие биенээ хайрлахдаа боломж гарвал албан тушаал, амьдрах баталгаа өгч зангараг заадаг нь гэм биш жам. Б.Батзаяад үеийн залуусаас шилэгдэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан “гялгар” үе ч бий. Саяхнаас “Ж” үсэгтэй эрхэмтэй холбоотой бүхэн толгой дараалан шалгагдаж мөнгө угаасан хэрэгт ороогдох болсны дайрлага Б.Батзаяаг тойроогүй. Нэг л өдөр баригдан хэцүү нэртийн хаалга татсан ч тэгсгээд гарч ирсэн. Түүнийг оргон зайлсан гэж хардаж байсан ч уг нь бол эх орондоо л байгаа юм билээ.

Юу л байна, бие хаа, булчин шөрмөс гэж харсан болгоныг шүүрс алдуулж байсан биерхүү хархүү хүчтэй салхи гарвал хийсчихээр “турьхан” нэгэн болсонд хүмүүс таньж ядан байдаг шүү. Хардлага, хэцүү нэртийн хаалга, хэрэг төвөгт нэр холбогдох ийм л хорлонтой. Мэдээж мод чулуунаас бус мах цуснаас бүтсэн хүн юм болохоор энэ зэргийн хувирал байхаас яахав. Гэсэн ч эрх чөлөө бол бүх зүйлийн хаан гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч төрийн том хүн биш сумын сургуульд тамирын багш байсан ч яадаг юм гэж бодож байж ч мэдэх юм шүү. Эрх чөлөөтэй, хардлагагүй л бол юу ч хийсэн сайхаан.

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025