
Зарлаагүй дайны оршил гэдэг шиг ирэх сонгуулийн сургаар “зодоглох” хүмүүс хэн хэн байх сонгуулиас ч илүү сонихон сэдэв болоод байна. Гандангийн дэнж дээр өссөн ихэд шүтлэгтэй “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу хөгшрөлтийн төлөвлөгөөгөө гарган буяны ажил хийж үлдсэн насаа өнгөрүүлэхээр сэтгэл шулуудаад буй. Захаа нээсэн өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсээ нэг төгрөгөөр ч нэмээгүй түүний ихэнх бизнес угтаа бол хилийн чанадад байдаг.
Харин бидэнд харагддаг “Нарантуул” гадаад бизнестэй нь харьцуулахад зүгээр л бохины мөнгө гэсэн үг. Улс төрд бас ч гэж одгүй нэгэн биш болохоо харуулж Төрийн ордонд өрөөтэй болсон ч тэр тэгтлээ асаж дүрэлзэж улс төр хийдэггүй хүн. Харин ирэх сонгуульд түүний охин С.Эрдэнэтуул нэр дэвшихээр зэхэж буй гэх шум дэгдэв. Төрийн албанд ажиллаж 2000 мянган төгрөгний хоол идэж төрсөн өдрөө 200 мянгад багтаан тэмдэглэдэг энэ бүсгүй цагдаа залуутай 10 гаруй жил үерхэн эгэл боргил амьдарсан.
Харин саяхан аав нь ирээдүйн хүргэнээ Америк “цөлж” боловсруулахаар шийдсэн гэх. С.Эрдэнэтуул гадаадад хүүхдүүд тун цөөн суралцахаар оддог байх үед Оксфорд төгссөн. Аав нь 70 мянган доллар төлж охиноо боловсруулсанаа хаа ч нүүр бардам хэлдэг. Төрийн зардлаар сурсан “гандангийн тагтаа”-нууд гавьсан юмгүй байхад С.Эрдэнэтуул л сурсанаа амьдралд хэрэгжүүлж яваа гэх. Боловсролтой, мөнгөтэй төрийн албаны зовлон жаргалыг мэдэх энэ бүсгүй чухам ямар өнцгөөр ПиАр-аа хийхийг харах л үлдлээ. Мөнгө байгаад байгаад илэрхийлэл дутмаг ядмаг бол сонгогчид тоож харахгүйн гашууныг анзаараа л байлгүй.


Эх сурвалж: “Гранд” сэтгүүл
Сэтгэгдэл (6)