Нийтийн дууны ертөнцийн Жавхлан Баясгалан гэгдэх болсон Б.Болд Э.Чулуунчимэг нар тун өхөөрдөм хөөрхөн тодотголыг ард түмнээс хүртсэн. Зохиолын дууны анхны ханхүү гүнж хоёрыг ард түмэн хооронд нь суулгах гээд бараагүй ч отгон хойт дүрүүд нь амьдралаа холбож хөөрхөн хүүхдийн ээж аав бололцсон. Яг л ангаж цангаж байсан орон зай, ард түмний хүсэж байсан дууг амилуулах болсон хосууд саяхан СТА цол тэмдэгээ гардан авсан. Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой хийж байгаа үйлдэл бүрээс нь чин сэтгэл “үнэртдэг” тэд СТА гэх цол тэмдэгийг ёстой л нүүр бардам хүлээн авсан. Уналтанд орлоо гэж унтаа байдалд шилжсэн нийтийн дууны салбарт гялбаа нэмж, СТА цолийг гуйж биш гуядан авсан жаргалтай хосуудын уран бүтээлд өндөр амжилт хүсье.


Сэтгэгдэл (10)