Ар халхын цуутай алдарт дуучин “Харанга”-ын Лхагваа айл гэрийн тэргүүн болж хэнз үрийн зулай үнэрлэн байран суурин амьдарч буй. Түүний гэргий ханийгаа хүнд үед нь түшсэн эгэл даруухан бүсгүй байдаг. Тэгвэл гэргийнх нь дүү энэ бүсгүй нилээн юм дуулгаж мэдэхээр хөдөлгөөнтэй нэгэн гэнэ шүү. Нийслэлийн МАН-ын улс төрийн ажилтан албатай Канадад хэвлэлийн маркетингаар төгссөн бүсгүй залуус дундаа чамгүй карьерист. Улс төрчдийг тэр бүр дагаж “шуурдаггүй” Лхагваа хадам дүүгийнхээ амбиц, карьер хөөхөд тэгтлээ оролцдоггүй буйр заадаг байна. Нэг айлд төрсөн хүүхдүүд өөр өөр байдаг тул даруухан эгчид ийм карьерист Цэцгийн хатан шиг шагхийсэн дүү байна гэдэг бас л сонин зүйл шүү.


Сэтгэгдэл (2)