
Ёстой google-д мөргүй нэг ширхэг ч зураг нь үзэгддэггүй хүн бол “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан. Тунчиг нууцлаг амьдралтай тэрбээр яалт ч үгүй эр хүн тул сайхны өмнө харц буруулалгүй Усны гүнж Ука хэмээх бүсгүйтэй амьдралаа холбож үрийн зулай үнэрлэснээр ядахдаа мэдээнд хоёр мөр бичигддэг. Хөрөнгө чинээ арвин түүнийг Укагаа “юүлж” өөр нэг залуу бүсгүйгээс дахин үрийн зулай үнэрлэсэн гэж хэвлэлд цухасхан гарсан удаатай. Ямартай ч мань эр хүүхэн шуухны энэ мэт явдлыг үл тоон хөдөө орон нутагт очиж хэвтэхээ хэнээр ч эс заалгана.
Асуух юу байх вэ айсуй сонгуульд үзэх гээд ард иргэдийн сэтгэлийг татаж бараг л гүүн зэлэн дээр нь унага татаж гүзээтэй хөлдүү тосыг нь хагалж гар хурууных нь үзүүрт зарагдах нь халаг яваа юм байх. Бэлэг сэлт ч сэтгэлийн өглөг болгон тарааж бэлчээрээ “ногооруулж” буй мань эр МАН-ын шинэ жилийн үдэшлэгт ирж бүтэн дүрээ дуран хараанд үлдээсэн нь энэ. Онцгой содон ч ойгүй нууцлаг эрхмийн цээж биш бүтэн зургийг дарж амжсан бол намын нөхөд нь нэг шугаманд мөр зэрэгцэх “айхтар” эрийг сайтар харж авлаа. Мөн ч олон жил гэгээн дүрээ далдалсан эрхмийн дүр төрх ингэж нэг ил болох гэж.

Сэтгэгдэл (13)