Монголд усны гүнж тодотголт ганц л бүсгүй бий. Тэр нь Ука. Одоо хэр нь усны гүнж дахин нэмэгдээгүйг үзвэл бүсгүй төвшнөө хадгалж чадаж буй хэрэг. Угаас эрс тэс хуурай амьсгалтай манайх шиг оронд бүр “гүнж” болтлоо усанд хэвтэж байх жаргацан “жараахай” хаа байх вэ дээ. Онцгой хувьтай төрсөн бүсгүй сүүлийн үед хэвлэлийн дуран хараанаас бултан ичингүйрэх болж. Эсвэл зориуд галбираа гайхуулаад ч байгаа юм уу бүү мэд. Хувийн амьдралын хувьд “Дорнын говь”-ийн Дэлгэрсайхан энэ гүнжээсээ өрх тусгаарлан залуу бүсгүйгээс хэнз үр тэвэрсэн гэгдэх болсон. Өмнө нь “Хар тас”-ын Маркатай халгих гал халуун залуу насаа үдсэн бүсгүй дахиад л ганц бие үлдэж. Магадгүй “гүнж” алдрын золиос ч юм уу даа.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (25)