Л.Балхжав юун гоо сайхны мэс засалч цаашаа, жирийн хүмүүсийг од болгон дахин төрүүлж “буянтай” ажил хийж буй хүн. Түүний буян заяаг хүртсэн тэмцээнд тэргүүлэгчдийн дунд рейтинг өндөртэй Ч.Цэлмүүн хувийн амьдрал зохион айл гэрийн эзэгтэй болоод байсан. Тэгвэл 2012 онд Н.Алтанхайрхан хэмээх залуутай хуримлаж байсан тэрбээр саяхан нөхрөөсөө өрх тусгаарлажээ. Олны танил урлагийн бүсгүйчүүд бараг 80 хувь нь “бонус”-тай ганц бие ээж болоод буй ч шинэ үеийнхэн нь “арай өөр” гэгдэж байсан. Нөгөөтэйгүүр гэрлэх, сайн залуутай учрах л гэж олны танил болдог жишгийг алгасаж гэрийн эзэгтэй болсон ч салбартаа үнэнч зүтгэж буй нь бий л дээ. Сүүлдээ салалтын мэдээ байнга дуулсаар хүмүүс “Тэгнээ тэр” гэж хүлээж авах болсон нь сайны ёр лав биш. Ямартай ч ганц бие ээжийн тоог нэгээр нэмж буй Ч.Цэлмүүний сүүлийн үед энд тэнд ганцаараа явах болсоны учир энэ хүрээд тайлагдлаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (36)