Баянголын зангарагтай удирдагчдын нэг гэгддэг Л.Амгаланг Америк руу зугтсан гэж шуугиж байсан бол нууц нь саяхан тайлагдлаа. Сурахаар явсан хойгуур нь “мөнхийн дайсан”-ууд шум дэгдээсэн хэрэг. Даргын тэнгэртэй ч гэж жигтэйхэн Баянголчууд экс даргатайгаа одоо хэр нь ойр байдаг гэсэн. Түүнийг Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байсан 8 жилийн хугацаанд Баянгол дүүрэг ид цэцэглэж байсан талаар хүмүүс одоо ч дурсдаг юм билээ. Хотын халуун тогоонд цөөнгүй жил ажилласан түүний нэр хүнд хотдоо ч, намдаа ч өндөр, хүний төлөө, ажлын төлөө явдаг тул хөөцөлдсөн ажил нь ч бүтэх нь илбийн юм шиг гэлцэх аж. Ямартаа л дүүргийнх нь иргэд одоо хүртэл “Манай дарга” гэлцэн зовлон жаргалаа хуваалцан хаа явсан газар нь бүчиж байх вэ. Намын нөхөд ч ам сайтай, тиймдээ ч эдийн засгийн хямралтай, мөнгө ховордсон энэ үед “Манай Амгалан дарга ч ёстой ёстой зуутын доллар шиг үнэтэй хүн шүү” гэж хошигнодог гэнэ. Тэрбээр улс төрөөс хэсэг холдсон ч унасан ч боссон ч хамтдаа гэсэн шиг намынхаа ажилд идэвхийлэн оролцсон хэвээр буй. Нэгэнт нөр их ажлаасаа хөндийрснийх экс дарга чөлөөт цагаараа сонирхолтой арга хэмжээнд зочилсон шиг дунд насны гялбааг үзүүлэх болж. Хэвлэлийн дуран хараанд сүүлийн үед их өртөх болсон түүнийг дассан салбартаа эргэж ирэх нь үү гэх яриа ч гарч буй сурагтай. Улс төрд лидер бүсгүйчүүд хэрэгтэй байгаа цаг л даа, уг нь.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (18)