Жүжигчин Ж.Баясгалан “баян” хэмээх хочоороо бусад мэргэжил нэгтнүүдээсээ ялгардаг. Саяхан өөрийн продюссерлэсэн “Үргээлэг 2” киноныхоо нээлтийн үеэр СТА цол тэмдэг гардсан тэрбээр ёстой юмны эзэн, сумны занги шиг алхалж байсан. Хүмүүс хэдийнэ түүнийг танимхайрах болсон ч киноны нээлтэн дээр гэргий Э.Мөнхтуяа нь ёстой л баян Баясаагийн гэргий биш гээд хэлчих вий гэсэн аятай аархаж, баярхсан даа. Ямартаа л гол дүрийн жүжигчин нь энэ үү гэж эргэлзэхэд хүргэж байхав. Ганган хээнцэр ч гэж ярих юм биш, Холливудын одод шиг цээжээ ил гаргасан та бариу тас хар даашинз нь ёстой “кекси” харагдуулна лээ. Өөлвөл арай жаахан хичээчихсан гоёл юм уу даа.
“Үүрт гоулд” алтны компанитайг хэлэх үү, баян Баясаа маань бяцхан гэргийгээ ингэж эрхлүүлж, туйлуулахгүй гээд ч яалаа. Хэрэв түүнтэй суугаагүй бол нэр алдартай жүжигчин явах ч байсан юм билүү. Э.Мөнхтуяа маань угтаа бол мэргэжлийн жүжигчин юм шүү дээ. Баясаа ч өөрөө гэргийгээсээ дутаагүй, Холливуд смайлаар гангарч мисс охидыг ичээх шахдаг жүжигчин хархүү энэ удаад ч дэгжирхэн олны харцыг булааж байсан. Тун удахгүй цацагт хяруулын бизнесээр цахиур хагалах гэж буй “баян” Баясаа гялалзсан карьераа хөдөлмөрч байдалтайгаа холбон тайлбарладаг. Үнэхээр ч хөдөлж хөдөлмөрлөж байвал хэн ч гэсэн өнгөтэй өөдтэй амьдрах боломж бий. Чадаж байгаа юманд арга байхгүй л гэж энэ дээ.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (37)