Залуусын од болох хүслийг өдөөж теле шоу ертөнцөөс хүүдий, хүүдийгээр нь мөнгө олж буй СГЗ Л.Балхжав оонын эвэр шиг хоёр хүүтэй. Дэлгэцийн урлагт эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан том хүү Б.Чингүүн нь Монголын хоёр дахь Жульетта гэгддэг жүжигчин А.Ганчимэгт хайр зарлаж зөвхөн түүнд зориулсан хэд хэдэн дэлгэцийн богино хэмжээний кино хүртэл хийж байсан түүхтэй.

Тэр байтугай А.Ганчимэгийг миний эхний бөгөөд эцсийн хайр хэмээж байв. Харамсалтай нь жүжигчин бүсгүй Л.Балхжавын бэр болохоос татгалзсан нь залуу найруулагчид чамгүй хүнд цохилт болсон гэдэг. Гэвч хорвоо дэлхий уужим юм хойно түүнээс хойш хоёр ч бүсгүйтэй дотносоод амжсан Б.Чингүүн энэ удаад албан ёсны сонголтоо хийснээ зарлалаа. СУИС-ийн 2-р дамжааны оюутан бүсгүйг, Ч.Сэлэнгэ гэнэ. Одоо дөнгөж 21-тэй бүсгүй Ч.Чингүүнээс 10 гаруй насаар дүү, мэдээж кино урлагт амжилт үзүүлэх хүсэлтэй. Хайртай болсон бүсгүйчүүддэ уран бүтээлээ харамгүй зориулж ирсэн Б.Чингүүн сүйт бүсгүйдээ саяхан нээлтээ хийсэн “18 нас” киноныхоо гол дүрээр бэлэг барьсан юм.
Тэгвэл бага хүү Б.Билгүүний залуу насны дурсамж, замнал ахтайгаа тун ойролцоо. “ТюТю” киноны гол дүрийн жүжигчин М.Цэрэндолгортой үерхэж буй Б.Билгүүн өмнө нь Universe best songs уралдаанаас төрсөн од, дуучин Ч.Цэлмүүнтэй багагүй хугацаанд үерхэж, аав ээждээ танилцуулах хүртлээ тэдний романс дотносч байсан билээ. Сонирхолтой нь Б.Балхжавын хөвгүүдийн анхны хайрын эзэд хэн хэн нь өөр залуустай сууж, хэн хэн нь салсан байх юм. Магад ноёнтны хөвгүүдийг голж шилэхгүйгээр сонгосон бол А.Ганчимэг ч тэр,Ч.Цэлмүүн ч тэр элэг бүтэн явах байсан ч юм билүү. Эргээд харах нь гологдож үлдсэн хөвгүүдийн хэн хэн нь нялх залуугийн дээр үргэсэн янзага шиг эргэлдсэн алаг нүдтэй илүү хөөрхөн бүсгүйчүүдийг сонгож өнгөрснөө ахиулсан байх юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)