Өнгөрөгч 2015 оны хамгийн дуулиант кино болох “Ар хударга” гарсан даруйдаа 339 сая төгрөгийн ашиг олж үнэмлэхүй амжилт үзүүлж байсан билээ. Бүх талаараа жинхэнэ cool гэсэн үнэлгээ авсан ч хэтэрхий их цус нөж, алаан хядаан, орон шорон гэхчлэн хүнд сэдэвтэйгээс болсон уу, Монголын Оскар “Академи авардс”-аас зураглаач, гол дүрийн жүжигчин бүсгүй О.Долгор хоёроос бусдаар шагнал хүртэж чадаагүй юм. Нийгэмд дуулиан тарьсан энэхүү киноны зохиолыг өөрөө бичиж, өөрөө найруулан, хэцүү нэртэд 16 жил суусан манайхны хэллэгээр бол атаман найзыгаа зөвлөгч жүжигчнээр авсан хүн бол Д.Болдбаатар хэмээх энэ ноёнтон.

Намтар сөхвөл Шувуун фабрикийн унаган хүүхэд байсан тэрбээр Дамбын Хишигээ, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр тэргүүтэй нийгэмд бас ч гэж нөлөөтэй эрхмүүдтэй сурагч байхдаа нэг анги байсан аж. “Ар хударга”-аас өмнө “Хоёулаа унтах уу” хэмээх халуухан киног хийсэн ч тэгтлээ өндрөө аваагүй. Америкт төвхнөсөн уул уурхайн бизнест хөрөнгө оруулалт хийсэн бийлэгжүү найруулагч дахин даагаа нэхсэн нь “Ар хударга”. Дуулиант киноноосоо хойш эх орноосоо түр яваад байсан тэрээр саяхан мөн л дуулиан тарьж буй “Үргээлэг 2”-ын нээлтэн дээр даруухан газардав. Д.Болдбаатарт өөр нэг тодотгол нэмэгдэж буй нь барууны соёл ханхлуулсан фэшниста хархүү. Ингэхэд Монголын кино урлагт түүн шиг бийлэгжүү намтартай, атамануудтай ч нөхөрлөчихдөг баавартай хархүү хүч түрсэн нь сайхан мэдээ мөнөөсөө мөн биз.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)