”Гранд” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа!

Үнэхээр ч монголд дарга, сайхан хүүхэн хоёр хэзээ ч сайн нэртэй байдаггүй билээ. Харин энэ үнэнийг ний нуугүй хэлэх зоригтон өнөөдрийг хүртэл гараагүй байлаа. Засаг дарга тэр бүр хэвлэлд сонирхол татам байдаггүй, хэн ч суусан нөгөө л ажлаа давтаж хийдэг имижтэй бид олон жил явсаар дасаж. Тэгвэл хамгийн дуулиан шуугиант засаг дарга гарч ирснээр бүр ярилцлагын зочноор хүртэл урихаар аргагүй нөхцөл байдал бүрдсэн юм. Тэр характертай, өнцөгтэй хүн бол Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа. Түүний ярилцлага гарцаагүй таны сонирхлыг татаж улс төр, төрийн албаны нөхцөл байдлыг өөрөөр харах цонх болох болно. 


Энэ дугаарт олон олон шинэ танилууд сенсааци дүүрэн багтсан. Цаг үетэй зэрэгцэн хүмүүсийн идэвх ч сэргэж нууцлаг хүмүүс ичээнээсээ гарч эхэлснийх болов уу. Домогт Ч.Сүрэн даргын нууцлаг хүү С.Эрхэмбаяр буюу Монхооны амьдралын дуулиан, Н.Номтойбаярын анхны эхнэрийн амьдралын хэмнэл, хамаг залуучуудыг хөл алдуулж буй “Энх-Уянга”-ын нууцлаг бүсгүй, удтал сураг алдарсан Казино Байгаль юугаар гоёв, Буян Жагаагийн ээлжит романсын эзэн бүсгүй, П.Сэрдамба юуны учир гэргий, хүүхдээсээ өрх тусгаарлав, дэлхийд гайхуулах үнэртэй усны тансаг цуглуулгын эзэн Монгол залуу, “Никитон”-ы Баачкагийн зүрхийг зүсэж явсан бүсгүй инстаграмм од болсон нь, энэ сарын фото дуулиан энэ дугаарт багтлаа. Өөр бас олон сонирхол татам мэдээллүүд таныг хүлээж байна. 
Юу юунаас илүү орчин цагт эхнэрүүд ихийг үүрч дүүрч тэвчих болсон. Цагийг эзэлсэн “Тэнгэр шиг тэвчээртэй эхнэрүүд”-ийг бид та бүхэнд танилцуулж байна. Харин Фото түүх жүжигчин Р.Анхнямыг онцоллоо. Фэшн булан танд мөн сонирхолтой лүүкүүдийг хүргэх болно. 
Хаалтын гэрээгүй, улс төрөөс ангид тэнцвэртэй бодит мэдээллийг бид та бүхэнд хүргэсээр байх болно. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • KKK
    Za Purevdavaa ih hurald huch uzeh n dee kkk. Asuudald orj olnii tanil boloh n az baisan um bishuu !
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • emegtei
    Ene tenger shig tevcheertei ehneruudiin hajuud bi zogsoh estoi um bn daa.... gej bodogdov.
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025