Хаврын нарлаг өдөр хямралыг сөрөн нэгэн таатай үйл явдал боллоо. Монос групп 9,8 сая долларын хөрөнгө оруулалт бүхий “Олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийн үр дүнгээ олон нийттэй хуваалцав. Бараг л нүд ирмэх зуур, 2012 оноос эхлэн хэрэгжүүлж 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цогцолборын Үндсэн үйлдвэр нээлтээ хийсэн нь түүхэнд бичигдэх үйл явдал боллоо.

Нээлтэнд олны танил эрхмүүд хүрэлцэн ирж дэлхийн хэмжээний үйлдвэртэй болсон баярт мөчийг хуваалцсан. Шинэ эмийн үйлдвэр ашиглалтанд орсноор үйлдвэрийн хүчин чадал 3,5-3,9 дахин нэмэгдүүлэх аж. ДЭлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан GMP (Good Manufacturing Practice) стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон, иж бүрэн цогцолбор юм.

Монгол улсын эм үйлдвэрлэлийн салбарт хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Одоогийн байдлаар Монос эмийн үйлдвэр нь 70 орчим нэр төрлийн өндөр чанартай, боломжийн үнэтэй эм, бэлдмэлийг үйлдвэрлэж ард иргэддээ хүргэж ирсэн бөгөөд энэхүү төсөл хэрэгжсэнээр бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, эмийн чанар улам сайжирч экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Нижгэр баярт өдөр зочид хуран чууллаа. Бид та бүхэнд түүхэн үйл явдлын фото сурвалжлагыг хүргэж байна.
Билгүүн номч, хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдорж энэ өдрийн хүндэт зочин. Эрүүл мэндийн салбарт уламжлалт анагаах ухааны чиглэлээр тууштай олон жил ажилласан тэрбээр орчин үеийн анагаах ухааны хөгжил дэвшлийг цаг алдалгүй анзаарч явдаг нэгэн.
Б.Чинхүслэн хэмээх энэ бүсгүй саяхнаас хэвлэлийнхний дуран хараанд өртөх болсон. Учир нь тус группийн гүйцэтгэх захирал Х.Анандын найз бүсгүй юм. Тэд одоогоор хурим, сүйн зар дуулгаагүй байгаа.
Гүйцэтгэх захирал Х.Ананд “бүдүүн” дарга имиж барьдаггүй. Орчин цагийн гучаад насны залуу захирал ийм имижтэй байдаг байх нь. Хамгийн содон нь үсний засалт. Түүн шиг үсээ янзалдаг захирал ер нь тааралддаггүй шүү.
Парламентын загварлаг бүсгүй гэгддэг Д.Сарангэрэл ёстой гэрэл цацруулан алхаж явна. Нас бол зүгээр л тоо гэж түүнийг харсан хүмүүс шивнэлдэж байв.
Аав хүү хоёр. Ирээдүйд монголын эм, эмийн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах алхмаа тэд тун амжилттай хийсэн тул зочид халуун алга ташилт, элгэмсүү инээмсэглэлээр угтаж байв.
Хатагтай Л.Эрдэнэчимэг улс төрчөө мартаж “унаган” салбараа эргэв. Одоо түүнийг “Монос”-ын гэхээ больсон нь улс төрчийн хувьд бас ч үгүй орон зайтай болсных биз ээ.
Буруу зөрүү ярьж будилдаг ч С.Ламбаагийн инээмсэглэл энэ хүнд салбарыг бага ч гэсэн зөөллөдөг байх шүү. Тэр өнөөдөр үнэхээр амаа цууртал инээж хөгжүүн баяртай яваа харагдав.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат шинээр баригдаж буй үйлдвэр бүрт багагүй хувь нэмрээ оруулсаных энэ өдрийн хүндэт зочин.





Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна