Ер нь явж явж мах зардаг нь биш гутал зардаг нь баяждаг хорвоо байж ч мэдэх юм шүү. Хүн өлсөж болох ч гутал муутай бол гурвын цаана гээд хөлөө туйлын энхрийлдэг. Яг л энэ эрэлт хэрэгцээг соргог мэдэрсэн нэг гэр бүл байна аа. Италийн алдарт “Loriblu”брэндийг эх орондоо албан ёсоор нутагшуулж чадсан энэ бүсгүйг Н.Лхамсүрэн гэдэг. Харин түүний нөхөр ноён Б.Эрдэнэцогтын “EPS”компани гадаад худалдаа эрхлэхийн зэрэгцээ, монголд үйлдвэрлэгдэж буй гутлын материалыг баздаг. Гэр бүлээрээ сайхан гутал монголчуудад өмсүүлэх үйлст хүчин зүтгэж буй тэдэнд их хотынхон талархахгүй байх аргагүй. Энэ айлын эмэгтэй гурван охины хамт олон нийтийн арга хэмжээ алгасдаггүй. Харин энэ удаад нэг охиноо дагуулан хавирга нэвт үлээх өвлийн салхийг ч үл ажран “парти”-даж яваад дуран хараанд өртлөө.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)