Бөхөд дургүй монгол хүн гэж байхгүй биз. Эртнээс нааш үндэсний бөхөө дээдэлж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн. Гэвч сүүлийн үед бөхчүүдийн нэр хүнд шалдаа унасан нь цагийн аяс гэлтэй. Захын шалдан хүү тарианы бөх үү, төрмөл бөх үү гэж хээвнэг ярих болсон цаг. Чухам энэ сэдвийн хүрээний гол баатар МУ-ын арслан Х.Мөнхбаатар одоогоос хоёр жилийн өмнө Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой хэрүүлийн алим хуваалцаж,

тэр нь нэлээд өндрөө авсан. Нэг нь сэргээш хэрэглэсэн болж, нөгөө нь хахууль өгөхөөр завдсан гэх энэ хоёр эрхмийн эцэс төгсгөлгүй хэрүүл сүүлийн хэдэн жилийн хугацаанд шийдвэрлэгдээгүй өнөөг хүрсэн билээ. Эцэс сүүлд нь арслан маань бэртэл гэмтлийн улмаас барилдахаа больж бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж эмнэлэгээс салахаа больсон гэх явган яриа ч гарсан. Харин саяын цагаан сарын барилдаанаар сэвдийн баатрууд удаан хугацааны дараа олны өмнө гарч ирсэн нь бөхөд хорхойтой олны анхаарлыг эрхгүй татсан.
Р.Нямдорж ноёнтон нэлээдгүй жин хассан, биеийн байдал нь тийм ч сайнгүй болов уу гэмээр харагдсан бол арслан маань сахал самбаагаа баавайтал нь ургуулчихсан баавартай нь аргагүй явж байх. Албан ёсоор зодог тайлах болсноо зарлахаар хэвлэлийн хурал зарласан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан арслан Х.Мөнхбаатарыг сахал л цагаан сарын сэдэв болох шиг. Ядаж байхад Дүнжингаравын хурд дээр өөрийнх нь А хувилбар гэмээр аймгийн арслан Одбаяртай халз тулах. Өмссөн хувцас, ургуулсан сахлаараа ихэр юм шиг ижилссэн тэдний нэг Одбаярын тухайд Д.Дагвадоржийн дагуул, С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэгийн экс boyfriend гэдгээрээ олонд танигдсан нэгэн билээ.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)