Монголын улс төр эрчүүдийн ноёрхол дор өрнөдөг цаг үеэ өнгөрөөж буйг батлах мэт мэдлэг, боловсролтой бүсгүйчүүд ар араасаа төрөн гарсаар байна. Тэднийг нэг НАМЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Уранбилэг гэх энэ бүсгүй. Японд хэд хэдэн их сургуулийг дүүргэж, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр Японы урдаа барих их сургуулуудын нэг “Обирин”-д магистр хамгаалсан гээд эрдэм номын тун арвин зузаан намтартай эл бүсгүй саяхан шинэхэн номоо өлгийдөн авлаа. Анх оюутан байхдаа япон хэл дээр ном гаргаж байсан бол энэ удаад төрөлх хэл дээрээ “Цагийн хүрдэн” хэмээх ном гаргажээ. Улс төрийн салбарынханд тун ч хэрэгтэй байж мэдэх Д.Уранбилэг бүсгүйн ухаанаа уудалж, сэтгэлээ чилээн байж үгээ эмхэлсэн номын зорилго биелэх болтугай. Зохиогчийн маань гол санаа өнөөдрийн эрх чөлөө, амар амаглан, аз жаргалыг амь биеэ үл хайрлан бидэнд авчирсан эрэлхэг дайчид, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүхэнд зориулсан бөгөөд “Цагийн хүрдэн” түүхэн тууж нь түүний 5 дахь уран бүтээл аж.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)