Монголд хэн ажилтай байна, нийтийг хамарсан уран бүтээл хийгчид, тэр дундаа дуэт дуучид шүү дээ. Аливааг С.Жавхлан Т.Баясгалангаар хэмждэг цаг ард хоцорч нэн шинэ үе түрэн гарч ирсэн нь эдгээр залуус. Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа нар ардын дуугаар зангараг илтгэж байгаа бол Э.Төрмандах О.Гансувд нар бас нэг өөр дүр төрхийг илэрхийлэх болсон.

Угийн бярдаж аархаж дуулдаг Э.Төрмандах уяхан хоолойтой дорнын гоо үзэсгэлэнт төрхтэй бүсгүйг гэргий болгон авснаар тэдний хамтын уран бүтээл ёстой л гялалзаж, гялтагнаж яваа. Ядаж байхад яасан ч гоо үзэмжтэй юм. Түүнийх шиг хунгийн урт хүзүү, гол шиг нарийхан бэлхүүс бол дорныхонд бол гоо үзэсгэлэнгийн дээд үзүүлэлт, ховрын бараа. Хэрэв бид гоо үзэмжийг үнэлж чаддаг ардтүмэн байсан бол О.Гансувд миссүүдийн мисс гэсэн үг.

Түүнийг харахаар, үгүй ээ нээрээ, хэдий болтол нийтийн дуучид хөдөөрхүү, борогшуугаараа дуудуулах вэ дээ, ийм сайхан амьтан байна ш дээ гэх бодол төрөх. За тэгээд “Шуранхай” хамтлагаас цор ганцаар урлагтаа үнэнч тууштай үлдсэн Д.Үүрийнтуяа гэж сайхан бүсгүй байна. Бас л нөхөр нь дуучин. Тэгэх тэгэхдээ уртын дууч, Улсын Филармонийн удирдаач Д.Түвшинсайхан гэж ховор сайхан авьяастай хүний төрсөн дүү, ёстой халхын сайхан Юндэн гөөгөө шиг баавартай хархүү бий.

Хосууд сая “Говь”-ийн нүүр царай болж, хэсэг бут авав. Хосууд цагаан сарын гоёлоо мэдээж “Говь”-оос сонгосон нь зохисон гэж ванлий. Хаана ч үндэсний хос дээлээр гангарч байдаг уртын дуучин хосууд тааралдсан дээл, малгайгаа өмсөөд байдаггүй гэнэ лээ. Зүй зохицолыг нь харж байж сонгодог гэнэ. Ингээд бодохоор хамтдаа илүү гэдэг шиг хэн хэн нь дуучин байх тусмаа “алдаг” цаг болсон юм биш үү дээ.

Сэтгэгдэл (20)