Фэйсбүүк нээрээ удахгүй “дислайк” товчтой болох юм гэсэн. Зарим үед лайк дарах ч хэцүү, коммент бичих ч хэцүү тэгсэн хирнээ таалагдахгүйгээ илэрхийлмээр пост байдаг даа. Тэрэнд зориулсан гэж байгаа. Харин одоогоор бол шинэ жилийн өмнөх “ургац хураалт” шиг аливаа шилдэг шалгаруулах санал асуулгад ийм товч хэрэглэж буй. “Та манайд мөнгө төлбөл нэг ч дислайкгүй түрүүлүүлж юмуу гайгүй байранд оруулж өгнө” гэх жишээний. За энэ ч яах вэ, харин бид “Дислайк” булан нээж байна. Ойрын өдрүүдэд хэн хэн энэ азгүй тамгыг даруулсныг харцгаая.
“Камертон” больё оо!
Нэрийг нь сонсоод л санаа алддаг байсан эртний сайхан хамтлаг сан. Энэ жил лав хоёр дахиа тоглох зараа түгээлээ. Стиль ижиж дээрээ анхаараагүй, тоглолтын бэлтгэл дутуу хийснээр “аражав” сонссон мэт мэдрэмж төрүүлсэн, хамгийн гол нь 19 цагт гэж зарлаад тоглолт нь 20 цагт эхэлж өөрсдөө 00 цагт тайзнаа гарч ирсэн зэрэг нь үзэгчдийг бухимдуулжээ.

“Та нар бас л тэгэх үү?” гэсэн асуулт event хуудсаар дүүрсэн байв. Нэг үгийг олон давтвал улиг болдог бол нэг хамтлаг дахин дахин тоглохоор яана гэсэн үг вэ? Ямартай ч “Камертон”-чууд үргэлж магтуулж ирсэн ч энэ удаад шүүмжлэлийн үгсээр булуулж байна.
Даварсаар даварсаар телевизээр сексдэх гэж!
Аливаа суваг болгон өөрийн брэнд булан, нэвтрүүлэгтэй байдаг бол 25 дугаар суваг реалити шоуг харин ч нэг хэнбугай ч урдаа гишгүүлэхгүй эвлэгхэн дэглэж онцгойрсон. Үргэлж амжилт дагуулдаг энэ телевизийн шоу саяхан олныг дургүйцлийг хүргэв.

Тэр нь камерын өмнө ил цагаан сексдсэн хэсгийг дамжуулсан явдал. “Гоёо”-гийн нүүр царай болж байсан Нани буюу Намжилдорж хэмээх шар залуу сошиал медиад муугүй од. Нани нэгэн бүсгүйтэй сексдэж буй бичлэг олон хүнийг ангайн гайхахад хүргэв. Нийгмийн эсэргүүцлийг ойлгосон нэвтрүүлгийн багийн зүгээс хэвлэлийн хурал хийх юм гэсэн. “Зүгээр л шоу ш дээ” гэж биеэ өмгөөлж байгаа ч тэд энэ удаад чангахан зэмлэл хүртлээ. Ийм зүгээр шоу байхад зүгээр үү тэ?

Баабар тэтгэвэрээ хуурамч бичиг баримтаар тогтоолгоод ...
Энэ өдрүүд байнга магтуулж байдаг Нийгмийн даатгалын ерөнхий газрынханд халгаатай байна. Эвий минь, хөөрхийс минь, нийгмийн даатгалаа л төлөх юм шүү, үр хүүхдийн цэцэрлэг, ахмад буурлуудын тэтгэвэр, цэрэг эрсийн зардал гэхчлэн бид чухам дуу алдан төлдөггүй юу. Гэтэл байцаагчид нь нас барсан хүний нэрээр тэтгэвэр зальдсан хэрэг гарч алмайруулав.

Амьд байгаа нь тэтгэврийн зээл авах гэж “наян” юм болж байхад чоно борооноор гэдэг шиг л юм болсон хэрэг. За энэ хэрэг ч яахав. Сониноос нийтлэлч Баабар хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэрээ тогтоолгосон нь илэрчихлээ. “Баабар гуай минь дээ ...” гэж жиргээгээр нэг дуу алдсан хүмүүс. Нас ахихад арав таван төгрөг нь хаа юм гэж л бодсон байх даа хөөрхий. Хуурамчыг нь дор нь мэдэж болох атал олны танил хүн болохоор өр зөөлөн хандсанаас ийм байдал үүсэж байна шүү дээ, нөхөд минь!
Эх сурвалж "Гранд сэтгүүл"№71
Сэтгэгдэл (1)