“Hero” Б.Баатарын дүү Л.Оюун-Эрдэнэ улс төрд одтой явахаар хичээнгүй нэгэн. Ямар ч байсан мэдлэгээ Америкт зузаалж, улс төрчдийн жишгээр ном гаргасан нь түүний хувьд алхам алхмаар урагшилж буйг илэрхийлэх. Түүний номын нээлт болоход олон хүн шуугиж очоод нэг зүйлийг харж ихэд гайхсан. Хувцаслалт нь яг л “зэрлэг Американизм” гэмээр гэж шивэр авир хийж байв. Шог зураач С.Цогтбаатар тэр хоёр бид л гар нийлсэн бусдаас өөр гэсэн шиг адил төстэй хувцасласан байгаа нь энэ.
Түүний ах найруулагч Б.Баатар ч гэсэн иймэрхүү стилиэс салдаггүй хүн. Ёстой Б.Баатарын хэлдгээр “Маш том зохион байгуулалттай” гэмээр имиж байна шүү. Үүгээрээ чухам юу илэрхийлж хэнийг ширвээтүүлэх гээд байдаг юм, Михайлуудад нэг бодол бий л байх. Зангиагүй улс төр задгай улс төр хийнэ гэсэн санаа юу, Америкт ингэж заадаг юм уу бүү мэд.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)