“Тв коктейль” хамтлагийн ганц сарнай Н.Цэнд-Аюугш эрлэх нас юу юугүй өнгөрөх дөхсөн аятайхан бүсгүйчүүдийн тоонд багтаж асан. Угаас урлагийнхан хожуу гэрлэж үр хүүхдийн асуудалд тэр тусмаа эмэгтэй жүжигчид тун нухацтай ханддаг хойно. Эвлэгхэн жүжиглэдэг энэ адтай бүсгүй хоёр залуутай уран бүтээл хийдэг ч хэнтэй нь ч романслаагүй нь эршүүд зангийнх нь тодорхойлолт болно.
“A Сapella” хамтлагийн дуучин Одкотой нэр холбогдож ихэд дотно буй зураг сэлт нь гарч байсан ч тэдний учрал амьдрал болоогүй. Албан ёсоор Сайханхангай хэмээх залуутай удаан үерхэж хосууд гэрлэхээр хүртэл яригдаж байв. Бүсгүй бие давхар байхдаа сагс тоглож байгаад жирэмслэлт нь амжилтгүй болсноос дахин хүүхэд тээх боломжгүй гэгдэж хосууд ч хоёр тийш болсон гэдэг. Тэгвэл удтал ажин түжин ганц бие явсан Н.Цэнд-Аюуш амьдралын ханьтайгаа учирсан төдийгүй саяхан хилийн чанадад амаржжээ. Гэрлэж бараалах амьдралын баярт үйл явдал бүү хэл идсэн ууснаа олон нийтэд тоочдог болсон цагт Н.Цэнд-Аюуш сэтгэл догдлом мөчөө ингэтэл нууцалсан нь өмнөх алдаанаасаа сургамж авч, олны хэл амнаас эмээснийх биз ээ.
Эх сурвалж:www.gandnews.mn
Сэтгэгдэл (4)