Бараг л бүх хойд ээж, ааштай авгай, нууц амрагийн дүрд шилэгдэж ёстой “тултал” дүрээ бүтээдэг хүн бол Г.Отгонцэцэг. “Надад сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь бий” гэж бардам ярьж суусан тэрбээр үнэхээр ч эрчүүдийн харцыг булааж олон талаараа таашаагддаг. Айлын одонгийн охин тул ээж нь түүний имиж бүрдүүлэлтэд шүүмжлэлтэй ханддаг байна.
Гэсэн ч угийн тачаангуй төрхтэй тул энгийн байя гэсэн ч хүмүүс нөгөө л үнэлэмжээрээ харсаар байдаг гэнэ лээ. Эрчүүдтэй тэр бүр нэр холбогдоод байдаггүй нууцлаг эрхмээс гэнэтийн бэлэг үе үе авчихдаг тэрбээр саяхан ээж болжээ. Драмын театртаа л Кардашиан гэгддэг ялдам бүсгүйн нөхөр хэн болох талаар ажиг сураг тавьсан ч одоогоор нууцлаг эрхэм ил болоогүй байна. Хэдийдээ жирэмсэлж төрөв гэмээр идэвхитэй ажилласаар байсан бүсгүй бие давхар үеэ ч папарацидуулалгүй нууцлаг байж чадлаа даа.
Сэтгэгдэл (11)