Э.Болор-Уянгын хар хүний  нууц! 


Урлагийн бүсгүйчүүд гарцаагүй ажлын шаардлага уу эсвэл ганц бие байвал илүү уран бүтээлдээ цаг зардгаас ч юм уу, өрх толгойлсон эмэгтэйн тавиланг туулдаг нь хэвшсэн үзэгдэл болж. Эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дуунуудыг дуулан олонд танигдсан Э.Болор-Уянга хэмээх бүсгүйг даруухан төрхтэй, эвлэгхэн хоолойтой хэмээн хүмүүс ам сайтай байдаг. Анхны амьдралаас нэг охин тэврэн үлдсэн бүсгүй дахин гэрлэж бараалах талаар бодох ч үгүй уран бүтээлээ хийж буй.

“Энэ миний огторгуйд” хэмээх хоёр дахь цомгоо гаргасан тэрбээр өмнө нь “Чамд” цомгоо гаргасан нь багагүй амжилт дагуулсан. Барагтай бол хувийн амьдралынхаа талаар ам нээдэггүй бүсгүйн анхны нөхөр Тайванбат хэмээх залуу байж. “Гоёо”, “Coca Cola”-д санхүүгийн албаны дарга хийж явсан хархүү “Юнител”-ийг анх үүсгэн байгуулалцаж явсан гайгүй зиндааны карьерист залуу гэнэ шүү. Түүнийг MCS-ийн нэгэн эрхмийн хамаатан гэж мэдэх хүмүүс нь жиг жугхийдэг юм билээ. Бас ч гэж нөлөөтэй айлын бэр явснаа нууцалсаар ирсэн Э.Болор-Уянга ямартай ч охиндоо хойт эцгийн царай харуулахаас зайлсхийж буй бололтой.

Ирэх сард тоглолтоо "Ivy"-д хийх зар дуулгасан тэрбээр хамаг л гайгүй дуучдыг дуулуулж үнэтэй газар тоглох гэж буй нь бас л хардлага дагуулж эхэллээ. Үнэхээр тэр спонсоргүй өөрийн хөдөлмөрөөр амьдарч явна уу эсвэл хэн нэгэн нууц ноёнтны халамж "илрэв" үү гэж гайхах хүмүүс олон байна. 

Эх сурвалж:www.grandnews.mn
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Zochin
    Bugsuu gargah durtai yum uu.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • kkkk
    bohir emegtei yma... ene photo ymar goo saihnii medremjgui....zugeer l bhgui !
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Zugeer duugaa duulaad baij boldgui yumuu...zaavalmnutsgelj pornodoh ystoim bhdaa
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Yooy ene posteriih n zurag yu vee...ene hund zovlogch heregtei yum bn, ooroo bolmunendee yymar ch medremjgui yum bn sorry
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025