“Гранд”-ын ээлжит сенсааци-78!

Хэвлэлийн салбарт сар, улирал бүр өөр өөрийн баатрууд тодрох болсон. Мисс Т.Батцэцэг сүүлийн жил тойрон халуун сенсаацийн эзний байраа бусдад тавьж өгөхгүй байгаа. Асашёорюү Д.Дагвадорж, “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ариунболд, Монголбанкны Н.Золжаргал гэхчлэн түүний болзоот залуусын нэрсийн жагсаалт хөвөрч буй. “Гранд” дуулианы эзэн болсон бүсгүйтэй нүүр тулан уулзаж, ээдрээт асуулт бүрийн хариултыг нэг бүрчлэн авчээ. Түүнчлэн тус сэтгүүлийн гол булангуудын нэг “Гранд би” ярилцлагын хойморт “Монос” группийн гүйцэтгэх захирал, цэл залуухан гучин настай залуу удирдагч Х.Ананд уригдаж, анх удаа илэн далангүй яриа дэлгэсэн байна.

Мэдээж олон нийт залуу өв залгамжлагчаас хамгийн их сонирхож, дайх асуулт түүний гэр бүлийн статус. Тэр одоогоор ганц бие. Харин ирээдүйн хань, группийн тэргүүн хатагтайдаа ямар шаардлага тавьж буйг та сэтгүүлийн нүүр хуудаснаас уншаарай. Амаржиж ээж болсон ч олны нүднээс босгосон амьдралаа нууцалж буй бүсгүйчүүд хэн хэн болох, дуулиант салалтыг хэн отголсон, Их тэнгэрийн амыг хэн хэнд зарж, бэлэглэсэн, рекламаар од болсон олны танил эрхмүүд хэн болох, оймсны фэшн Улаанбаатарт хэрхэн өрнөж, давалгаалж буй, гол баатрууд нь хэн гэгч залуу эрс вэ зэрэг олон сонирхолтой асуултанд хариулт авахыг хүсвэл “Гранд”-ын шинэ дугаарыг худалдан аваарай. Мөн “Сод Монгол” группийн Ц.Анандбазарын хэзээ ч олны өмнө гардаггүй гэргий, “Сэрж интернешнл”-ийн өв залгамжлагч хүү Энэрэл, Улаанбаатарчуудын ходоодыг базаж буй хоолны мангасууд, СГЗ Ц.Энхбатын солиотой карьерист залуу хархүү Э.Лхгавасүрэн гэх мэт хэвлэлийн шинэ баатруудтай танилцахын зэрэгцээ улс төрд өөрийн гэсэн өнгө аяс нэмж МАН-ын нүүр царайгаар нэрлэгдэж байсан ч сүүлийн үеийн дуулиан шуугианаас хөл тушигдаад буй “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгч П.Анужинг тойросон hot scandal юу болох талаар олж унших боломжтой. “Э.Нандинзүрх” П.Анужинг улс төрд оруулахын тулд “Royal Regency” караокегаа зарах уу?” гэсэн гарчиг бүхий нийтлэлд олон сонирхолтой мэдээлэл багтснаас хамгийн сонирхолтой нь тэрээр аяхнаас Монголын ноёд, хатадыг тодруулан, “Ану кутюр” салон нь хувцас зүүсгэлийг нь чамгүй өндөр үнээр урладаг тухай дурджээ. Энэ мэт олон сонирхолтой мэтээ мэдээллийг “Гранд”-ын шинэ дугаараас олж уншаарай. Монголын №1 сэтгүүл “Гранд” үргэлж тантай хамт.

 

Эх сурвалж: Гранд сэтгүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Zochin
    Muu bn daa Batorgil!!! Hunii haniig muulah erh hend ch bhgui!
    2016 оны 04 сарын 26
  • UBS
    UBS iin Odgerel turtsun umuu?
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Yagaad....huuhedtei baihaaraa muuhai hun bolchdog yumuu? Neg jujigchnii l huuhed bizdee udam sudar saitaisaad bh yu bgaan? Tegeed ch daraagiin huuhduudee onchruuleh n tiim uhaantai shiidver yumuu ?
    2016 оны 04 сарын 26
  • goe
    Uhaantai zaluu bn Batorgil.Tiim saihan udam sudartai tiim saihan zaluu hamag nasaaraa 2 huuhedtei muuhai ehnertei bailaa sh dee.Odoo uuriiguu bodson n deer.
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
    • Zochin
      Muu bn daa Batorgil!!! Hunii haniig muulah erh hend ch bhgui!
      2016 оны 04 сарын 26
    • Зочин
      Yagaad....huuhedtei baihaaraa muuhai hun bolchdog yumuu? Neg jujigchnii l huuhed bizdee udam sudar saitaisaad bh yu bgaan? Tegeed ch daraagiin huuhduudee onchruuleh n tiim uhaantai shiidver yumuu ?
      2016 оны 04 сарын 26
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • zochin
    Batorgil ehnereesee salsan zov shiidwer gargajeee
    2016 оны 04 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025