УИХ-ын сонгуульд гарахын тулд хаврын синдромтой зэрэгцэн хаа явсан газраа хамаг амьтны анхааралыг татаж байгаа Л.Гүндалай гудамжинд гадуур хувцасгүй цамц, өмдтэйгээ дасгал хөдөлгөөн хийсэн шигээ, амандаа дуу аялангаа явж байхдаа бидэнтэй таарсан юм. Сошиал ертөнцөөр элдэв янзын дасгал хөдөлгөөн хийж , болсон болоогүй дуу дуулж амьтан хүний элэг эмчлэх их үйлсд хувь
нэмэр оруулж байгаа Л.Гүндалайд хаврын салхи хавиргаар гэдэг дээ гэх хажуугаар нь өнгөрсөн хүмүүс түүний эрүүл мэндэд анхаарч санаа тавьж харагдана лээ. Зарим нэг нь ёстой л хаврын синдром гэж энэ байхдаа гэж шивнэлдэж байсан. Харин энэ бүхнийг тоосон ч шинжгүй явах Л.Гүндалай элдэв янзын үг, үйлдэл нь хүмүүсийн анхаарал татахаа болиод ирэхийн тэнд ард түмнийхээ дунд орж явахаар шийдсэн нь энэ бололтой.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (24)