Дуучин тодотголоо тун азтай тохиолоор түүхэн кинонд дүрээ мөнхлөн хатны нэрээр сольсон хувьтай нэгэн бол Д.Отгонжаргал. Яахав, сайхан дуулдаг зүс гоо ганц бие ээжид сайд энээ тэрээ сэтгэл алдраад дүр өгчихсөн л гэдэг. Хэний сэтгэлийн уяа хаа хүрч тасархайтахыг бид битгий хэл тухайн хүн өөрөө ч эс мэдэх билээ л. Тэр үеэс анхаарлын төвд байх болсон бүсгүй МУГЖ Г.Ариунбаатартай чаатласан нь ил болж тэнгэрт тулам маргааны бай болсон нь ёстой эз байв.
Ямартай ч хоёр дуучны холбоо “тултал” үргэлжлээгүй, залуу өдгөө гэргийдээ эргэж ирэн буй. Ядаж байхад “яр” гэгчээр хэл амны хажуугаар гоо сайхандаа анхаарсан бүсгүйн өөрчлөлт буруу тийшээ эргээ юу гэмээр цээжин хэсэг нь ийм харагдах болж. Мэдээж таарч тохирсон өөрчлөлтийг биедээ хийх нь орчин үеийн бүсгүйчүүдийн амьдралын салшгүй хэсэг болсон л доо. Утас шиг нарийхан бэлхүүсний дэргэд үд дүүрэн сайхан цээжтэй бол эмэгтэй хүн гайхалтай харагдана. Гоё хэтэрвэл харин дэмий байх нь байна шүү.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (46)