Битгий зодоорой, Энхбаяр ах аа!

Хэн ч юу ч гэж хэлсэн, нар баруун зүүнээс хэдэн ч удаа мандсан О.Баасанхүү Н.Энхбаярын хүн. Анх экс ерөнхийлөгч эрхмийг өмгөөлөн ганцаараа цор цор хийж хөгшчүүлийн хайрыг татсан тэрбээр гишүүний сэнтийд амархан заларсан. Могой гурав тасравч гүрвэлийн чинээ гэгчээр Н.Энхбаяр өөрөө улс төрд сүүдрээ тусгаж чадахгүй ч итгэж дагасан хүмүүсээ хоосон хоцроохгүй л дээ.

Гэвч үнэгүй юм хавханд л байдаг. Хэний нэр нүүрээр гарч ирснээ бодвол тэр хүнээ яаж ч байсан тэвчих учиртай. Сониноос, саяхан намынх нь нөхөр баригдаж яван Н.Энхбаяр уураа эргэн тойрныхонд нь гаргасан юм байх. Хөөрхий, О.Баасанхүү нударганы үзүүрт өртсөн л гэх. Бие жижигтэй “амьтан”-ыг тэр нүсэр Н.Энхбаяр бэртээчихсэн юм биш биз гэж хүмүүс их л зовниж суугаа сурагтай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025