Над шиг цэвэрхэн ! улс төр хий

С.Эрдэнэ сайдыг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсны дараа тэрбээр эрс үгүйсгэсэн байр сууриа саяхан илэрхийлсэн. Нийгмийн даатгалын сантай холбоотойгоор АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээллийн цаана сонгуультай холбоотой дайралт яваа хэмээн тэр үзэж байгаа аж. Учир нь тэрээр “Сонгууль ойртож байна. Яг энэ асуудлаар надад албан ёсоор шалгалт хийнэ гэдгээ АТГ мэдэгдээгүй. Харамсалтай нь санаатай, санамсаргүй байдлаар ташаа мэдээлэл цацагдаж байна.

Энэ удаад ч биш. Оны өмнөөс яригдаж эхэлсэн. Манайхан улс төр хийхдээ цэвэрхэн хийж сурах хэрэгтэй. Төрийн байгууллагын нэр хүндийг гутаахыг оролдсон, мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид руу дайрсан үйлдэл, үйл ажиллагаагаа болих хэрэгтэй. Энэ бол Монголын улс төрд үеэ өнгөрөөсөн зүйл. Харин хэн нотлох баримттай бусдыг шүүмжилж чадаж байна гэдгээр нь харах хэрэгтэй” хэмээн хатуухан үгийг АТГ-т дайгаад авсан. Ямартай ч хийе гэсэнээ хийчихдэг, хэлье гэснээ хэнд ч, хаана ч, хэнээс ч айхгүй хэлчихдэг С.Эрдэнэ сайдад алга ташин баяр хүргэх нэгэн байхад ад үзсэн хүмүүс ч олон байна. Харин мань эр энэ бүхнийг тоосон ч шинжгүй гэр бүлээрээ салхинд гарсан шигээ, “Над шиг цэвэрхэн улс төр хий” гэсэн үгээ батлах мэт хээвнэг алхаж яваа нь энэ.

Эх сурвалж:www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • reketchind
    Bayngol duureg, NDEG iig atgandaa oruulsan muu reketer. Ene 2 gazart uuriin humuusee shat shatand tavisan duurgesen. Erdeniig diileh ovoo aaviin huu ene uls turd bna uu. Ulsiin yumiig huvidaa saihan tseverhen avdag gar.
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • хуцваа ..................
    чамайг Эрдэнэ цэвэрхэн хүн гэж хэн хэлсэн бэ ? нийгмийн даатгалаас авсан юмнуудийг чин нэрлэнэ шүү Баян гол Сонгино хайрхан гээд л энэ олон шаасан барилгуудийг чинь эхнэр чинь шаасан юм уу СвЭрдэнэ шаасаан юмуу бүгдийн хүлээлгэж өгөөрэй хулгай ч минь чи....................
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин
    хөөрхий газар шагайгаад өрөвдөлтэй юм цаанаасаа л гэм хийсэн шинжтэй
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • иргэн
    Улсын мөнгө идсэн болохоороо ичихдээ газар шагааж явдаг юм байхдаа хөөрхийс.
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025