Д.Дагвадорж $10 саяыг хувьдаа зарцуулсан

 П.Анужингийн экс нөхөр “Лайв Энержи групп”-ын захирал А.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Миний бие одоогоос гурван жилийн өмнө мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай танилцаж, манай төслүүд дээр хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийг надад танилцуулсан.

Тэрхүү хөрөнгө оруулагч нь “Хуан Жу Гэг” киноны гол дүр Хятадын алдарт жүжигчин Жао Вэй-ийн нөхөр Хуан Ёу Лун.Бидний энэхүү төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан миний дэр дээр хоёр хувааж тус мөнгийг хийсэн. Харамсалтай нь тус мөнгөнөөс надад ганц ч доллар оногдоогүй. Бүх мөнгийг их аварга Д.Давгадорж болон түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар хувьдаа зарцуулсан.

Ингээд Хуан Ёу Лун миний аваагүй 10 сая ам.долларыг 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн тул миний бие уг хэргийг хуйвалдаан залилангийн шинжтэй гэж үзэн Монголын хууль хяналтын байгууллагад шалгуулж байна хэмээн хэвлэлийн хуралаа өндөрлүүлсэн юм.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    eregtei khun davkhaitai baikh estoi muuxai khuukhen shig
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин
    goe nudtei zaluu baisan baih da
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025