Улс төрд шинэ од! гэсэн чинь ЭМЧ!

Телевизээр ер нь тодруулж болохгүй хүн, хийж болохгүй юм гэж үгүй. Ямарсайндаа турахдаа хүртэл тв реалити шоунд орж түмэн олны өмнө өөх, махаа “гайхуулдаг” боллоо шүү дээ. Хоол хийсэн ч телевизээр, арай л 00 орохдоо тэгдэг гэж телевизээр гарахгүй байх шиг.  Байтлаа улс төрийн дараа үеэ ч теле нэвтрүүлгээс эрэн “Аргаа барахдаа аавынхаа толгойг маажна” гэдэг шиг бэдэрч яваа энэ үед бид хэр сүрхий залуус эх орондоо газардаад буйг дурандлаа.

Нэгэнтээ “Улс төрд шинэ манлайлагч ” төсөлд 1700 залуу эссе бичсэнээс шалгаран, шилдгийн тоонд тунаж үлдсэн Н.Гансүх хэмээх энэ залуу БНХАУ-ын АУИС-ийг онц дүүргэж, магистрын тэтгэлгээр шагнуулсан ч эх орноо зорьж ирсэн гэнэ. Нийтдаа арваас дээш жил суралцдаг эмчийн мэргэжлийг тууштай суралцан эзэмшсэн тэрбээр эх орондоо ирэнгүүтээ эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэг хийж байсныг үзэгчид санаж байгаа байх. Оюутан ахуйдаа ӨМӨЗО-ны “Одон” телевизийн “Амьдралын хань” нэвтрүүлгийн туслах хөтлөгчөөр ажиллаж байсан тэрбээр бусдаасаа туршлагаараа илүүрхэж байв. Анхандаа улс төрчдийг теле нэвтрүүлгээр эрж олон бэлдэнэ гэдэг инээдэм гэж олон хүн гоочилж байсан ч эрэл үр дүнгээ өгч эхэлсэн явдал. Н.Гансүх шиг олон олон чадварлаг залуус бийг мэдээд олон хүнд ирээдүйд итгэх итгэл төрсөн байх.

Хэдийнэ гэр бүл зохиож хувийн амьдралаа төвхнүүлчихээд хилийн чанадаас эх орондоо хийж бүтээхээр ирсэн Н.Гансүх үеийнхнийхээ хамтаар “Төрөө засах”-аар мэрийж байна. Бодоход манай улс төрчид дунд эрүүл мэндийн салбараас төрөн гарсан хүн манлай хүн ховор байдаг байх шүү. Өдгөө “Eagle” телевизэд өглөөний хөтөлбөр хөтөлж байгаа ирээдүйн улс төрийн одыг товч танилцуулахад ийм байна.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Зочин
    magadgui ireeduin ulsiin ih hurliin gishuun ch yum bil uu
    2016 оны 04 сарын 10 | Хариулах
  • taalagddag.
    sergelen, medlegtei zaluu l sanagsan sh de.yamar ch bsan efiriin zuv dur turh gej ih yaridag bolson unuu ued jinhene tohiroh,tsarailag saihan zaluu.harin jaahan bugtiij suugaad baidag ni tiimhen.bas ulsturch ym biz de. zaluu hun iim l bh estoi.amjilt husye
    2016 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ариунаа
    Сэхээтэн залуудаа амжилт. Мөр зэрэгцэн өрсөлдөж явахдаа ч, хүндэлж ирсэн
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • монгол
    Амжилт хүсье ! Битгий шантраарай ! Зөв сэтгэлтэй, хөдөлмөрч, дайчин та нар шиг залуучууд монголын ирээдүйг авч явна гэдэгт итгэж байна. Залууст үлгэр дууриал болохуйц залуу байна. Сайн эмч болоорой. Эрүүл мэндийн нэвтрүүлэг таалагддаг шүү.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин
    Ирээдүйгээ өөдрөгөөр харж, өөрийгөө хөгжүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлж байгаа иймэрхүү залуучуудыг дэмжих хэрэгтэй. Өглөөний мэнд монголчуудаа эрүүл мэндийн нэвтрүүлгийг хөтөлдөг залуу мөн байна. Маш их хөдөлмөрч, нийгмийн идэвхтэй залуу гэж харж байсан. Орон гэргүй аав, охин 2-т туслах хөдөлгөөн өрнүүлж хандив цуглуулж нийгмийн сайн үйлс хийж байсан, төрөлхийн түнхний мултралттай охинд өндөр үнэтэй хагалгааг хандив босгож хийлгэсэн гээд олон буянтай сайн үйл хийсэн залуу даа. Монголчууд бид сайн яваа нэгэндээ урам өгөхийн оронд үгийн муугаар хэлж итгэл, зоригийг нь мохоох хэрэггүй л байлтай. Залуу хүн гэхэд ажлаа хийгээд, сурч боловсроод, бусдад мэдлэг түгээгээд, нийгмийн сайн сайхны төлөө зүтгээд явж байгаа жирийн нэгэн хөдөлмөрч, дайчин залуу байна шүү дээ. Баян айлын хүүхэд гэж сонсоогүй юм байна, намтрыг нь уншихад багаасаа их дайчин зүтгэлтэй хүүхэд байжээ. Бидний ирээдүйг иймэрхүү нийгмийн иэдвхтэй залуус л авч явна шүү дээ. хөгшчүүлийг үеэ өнгөрөөсөн гэнэ, залуучуудыг амбийц
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Ene chin nogoo xandiwiin ayan mayan , sain uilsiin ajil ntr hiigeed baidag zalyy bn shd. Za amjilt !!!
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Naraa
    Eagle eer yawdag eruul mendiin zowlogoonuudiig n uzdeg. Ih heregtei zuil yaridag mundag zaluu sanagdsan. Ugluud ajildaa yawahdaa zowlogoog n uzchiheed l yawdag yum.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • 123
    huurhun ulaan hatsartai bondoison huu baina
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Тллл
    Грандмедийн үе мөчний эмч юууу ч чаддаггүйм байхчүүлээ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин
    chaasdaa ulstord shine manlailagchdaa turuulsen bol ch yaaya geh gesen. hun guilgaj yum bichuulehee boliochee. ger buliinhee zurag murgiig beldej uguud l
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025