“Лаки минт” шүдний ооны рекламаар олны танил болсон жүжигчин Ц.Наранханд хоёр дахь амьдралдаа хөл тавиад удаагүй байгаа билээ. Анхны амьдралаа “Морьтхангай” группийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэтэй эхлүүлж цуутай хурим хийж байсан цаг саяхан. Бизнесийн салбартаа толгой баячуулын тэргүүн эгнээнд явдаг нууцлаг ноёнтон Ц.Эрдэнэд усны дусал шиг адилхан хүү төрүүлж өгсөн Ц.Нарандханд хэсэгтээ усанд хаясан чулуутай аятай сураг алдарсан.
Тэгвэл гэнэт хоёр дахь амьдралдаа хөл тавьж хоёр хүүхдийн ээж болсоноор ийн гарч ирлээ. Төрөөд удаагүй болоод тэрүү нэлээд жин нэмсэн Ц.Наранхандыг ойрд хараагүй найз нөхөд нь анхандаа танихгүй байгаа нь харагдана лээ. Гэвч хоёр хүүхдийн ээж болж намба суусан Ц.Наранхандын хайрын булаасан залууг нь сураглахад өөрөөс нь дүүмэд залуу гэж дуулдана. Анагаахын чиглэлээр суралцдаг дүүмэд нөхөр нь оюутаны ширээнээс босож амжаагүй гэнэ шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)