
Уртаашаа ганц дуугаар од болдог дуучин, ганц дүрээр төрийн том шагнал хүртдэг жүжигчин байдаг. Тэгвэл уртаашаа ганц нэвтрүүлэг хөтөлсөөр салбарын бус ч олны хүндлэл хүлээсэн эрүүл зөв хооллолтын багш П.Анужин нэг үе мандаж байв. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр стиль имижээ бүрдүүлж, ёстой тэнгэрт мандах нар, сар лугаа алдаршсан тэрээр саяхнаас нэвтрүүлгээ хөтлөхөө больсон нь энэ нэвтрүүлгийг тойрсон их хэл амтай холбоотой. Х.Баатар, П.Анужин хоёрын хайрын романсаар бат, нот гагнагдаж байсан гэмээр тэдний хагарлаас болж “Монгол тулгатны зуун эрхэм” төсөл Монголын үзэгчдэд хоромхон хугацаанд хүрч, телевизийн урлагт цахиур хагалсан шигээ мөн л богино хугацаанд үнэн нүүр царай нь илчлэгдэж, уг төслийн багийнхан гэдсэндээ хөлөө жийлцэж, тэр нь үндэсний хэмжээний дуулиан шуугиан болоод байгаа нь энэ цагт билээ. Хамгийн сүүлд гэхэд төслийн нэг том уран бүтээлч Н.Борхүү ярилцлага өгсөн.

За энэ ч яахав, ур ухаан нь үеийнхэндээ төдийгүй ахмадуудад үлгэр болохуйц найруулагч Б.Баатарын бүтээсэн дүр яах аргагүй П.Анужин. Б.Баатар түүний оронд өөр нэгэн байсан ч ийм нэгэн дүр төрх бүтээж чадах л байсан гэж хүмүүс жиг жугхийдэг. Эрүүл зөв хоол заахаас гадна ховсдогч гэх авьяас нь төгөлдөршсөн идтэй шидтэй түүнийг нэг хэсэг бөө ч гэлцэж байв. Юм юмны захыг амьдралдаа хэрхэн ашигтай байлгахыг чухамхүү П.Анужин үзүүлсэн гэж болно.

Ямартай ч нэвтрүүлгээсээ завсарлаж, нөхөртэйгөө ч түнжин тааруу шүүхэд салах өргөдлөө өгсөн дуулиан нь нэгэнт хэвлэлээр түгэн тархсан хойно бүсгүй дахин шинэ амьдралдаа сэтгэл шулуудав бололтой.
Экс нөхөр, хоёр охиных нь аав Б.Эрдэнэбат П.Анужин хоёрын албан ёсны салалт 2014 оноос шүүхдсээр 2015 онд эцэс болсон байдаг. Салалтынхаа үед Х.Баатартай амраглаж байсан ч тун удалгүй Э.Нандинзүрх хэмээх “MINT” баарны эзэн гэдгээрээ олонд танигдсан дунд эргэм насны эртэй романс үүсгэж, тэр нь ч удалгүй тодорхой хүрээнд ил болсон гэх.
Энэ бүхний эцэст Э.Нандинзүрхтэй эхлүүлсэн харилцаандаа сэтгэл шуударсан бүсгүй өдгөө хөл хүнд гэх, үнэн бол тэдэнд баяр хүргэх нь зүйтэй болвуу.

Э.Нандинзүрхийн хувьд эхнэр хүүхэдтэй амьдрал нь ид тэгширсэн нэгэн ч сэтгэлийн жолоо алдран П.Анужинтай суухаар болсон эсэх дээр ойр тойрныхон нь талцаж байна. Сэтгэлийн жолоо алдарсан бүсгүйнхээ улс төрийн карьерыг дэмжихээр баараа хүртэл худалдахаар зэхэж буй сурагтай. Тэдний хайрын оч улс төрд дүрэлзэн экс хөтлөгч одод амжилт авчрах эсэхийг харах л үлдлээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (102)