Эхнэртээ үнэнч гэдгээ нотлохын тулд элэг зүрхээ сугалахад ч бэлэн нэг залуу байна, цаана чинь. Л.Гантуяа хэмээх энэ бүсгүй Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшилдаг, өнөөх үнэнч залуугийн гэргий шүү дээ. Нас хэлэлцбэл ид гунхах насандаа яваа бүсгүйг таван хүүхдийн ээж гэхэд бас л “гялгар” байгаа биз? Түүнд “ээж” хэмээх эрхэм алдрыг хайрлан насан туршдаа андгай өргөн үнэнч амьдарч яваа нөхөр нь
Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар. Ямартаа нөхрийг нь эхнэртээ үнэнч байж чадах эсэх дээр “Худлаа даа, чи. Харнаа чамайг” гэхэд “Хараарай. Би эхнэртээ үнэнч. Эхнэртээ хайртай” гэж бардам хэлдэгт нь хавийн хүмүүс атаархах вэ дээ. Театрын тайзнаа “Ромео Жульетта”-г мюзикл хэлбэрээр дахин тавьж буй эрхэм найруулагчийн гэргий эгэл амьдралын жинхэнэ Жульетта нь би гэсэн шиг бардам байгаа биз?
Эх сурвалж: Гранд сэтгүүл №71
Сэтгэгдэл (10)