Сайд байхдаа сайхан зүсээ нуух хэрэгцээ Ц.Оюунгэрэлд байж шүү. Саяхан түүний “сумын мисс” явсан үеийн зураг олонд дэлгэгдэж гурваар дарсан намирсан урт хоёр салаа гэзэг, саравчтай малгайтай сайхан залуу үеийнх нь төрх ил болсон. Ямартай ч тэр явдал нөлөөлснийх үү экс сайд стиль имижийн хувьд төрөл арилжсан мэт “сэмбийв”. Харин энэ хажууд нь яваа жентельмэн түүний хүргэн нь шүү дээ. Хаа ч явсан нөхрөөрөө гоёдог бүсгүй энэ удаад хүргэнээрээ охидын харцыг гижигдэв. "Шинэ үе" продакшнд жүжигчин хийдэг энэ хархүү тайзнаа од болж гийгээгүй ч "Найрамдал"-ын амрагчид дунд нэр хүндтэй удирдагч багш гэсэн. Хадам ээжтэйгээ дуранд өртөөд байвал масст ч од болох юм билүү хэн мэдлээ.
Эх сурвалж: Гранд сэтгүүл №71
Сэтгэгдэл (3)