Зохиолын дууны отгон гүнж тодотголд зовох юмгүй хүрсэн хүн бол залуу дуучин Х.Мөнгөнцэцэг. Хүүхдэрхүү өхөөрдөм, монголжуу төрх, хөх, хамар сэлт нь хиймэл юм биш байгаа гэсэн таавар дагуулан Говь-Алтайн охин уран бүтээлээ туурвиж буй. Анхны гараа ч муугүй МУГЖ С.Ганзоригтой аятайхан дуу дуулан гарч ирэв. Харин саяхан тэрбээр “Эрээн нуур” дууг дуулсан нь олны анхаарлыг татав. Отгон гүнжийн “сайн ах”-аар сайд М.Зоригт ажиллаж клипийг нь дэмжин хийлгэсэн юм байх. Харин анхны дэмжигч нь Ж.Энхбаяр гишүүн байсан. Бүгд л ханийн тэнгэр, эд мөнгөний даллага авахуулдаг атлаа “ажлын тэнгэр” ер дуудуулдаггүй нь ажилгүй орлогогүй, авьяас байсан ч од болж чадахгүй байхад нөлөөлдөг гэлтэй. Харин Х.Мөнгөнцэцэг уран бүтээлийн тэнгэртэй бүсгүй. Дуулсан дуу нь ч олны чихэнд амархан хоногшиж нийтийн дууны ертөнцийг өөрийн өнгөөр зурж буй.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)