Уран хурц барилдаанаар олноо баясгаж, наадмын торгон дэвжээг чимдэг байсан Дархан аварга А.Сүхбат өдгөө олон эхнэр сольж, Даяар дуурсагдах дархан хүргэн болохоор хадмын хаалга татаж бас хааж яваа. Монгол бөхийн дэвжээнээс холдож амьдрал, дурлалд асар хурдтайгаар хөл алдаж, алтны магнат, миссүүдийн эрлэг гэгддэг Ц.Мянганбаяр ахтайгаа ана мана үзэлцэж яваа тэрээр бага “хатан” Н.Гарамханд дээрээ пауз авч, түүгээр ч барахгүй улс төрд хүч үзэхээ мэдэгдээд байгаа билээ.

Ийн албан болон албан бус гэргий нартайгаа уулзаж, учрах завгүй улс төрийн ажилдаа ханцуй шамлан орсон аваргын ар талыг бага хатан Н.Гарамханд нь бүрэн хариуцдаг. Аваргад хоёр хүүхэд төрүүлж өгөн “5D” фитнессийн газраа эзэн суусан энэ бүсгүй түүний өмнөөс урилга, заллаганд нь явж, шагнал, урамшуулал ч гардуулаад авна. Амьтны бага нь адтай гэдэг л үнэн. Энэ бол саяхны нэгэн үйл ажиллагаан дээр шагнал гардуулсан мөч нь. Аргагүй л аваргын гэргий шиг аархалтай нь аргагүй зогсож байгаа юм. Харсан хэн бүхэн аваргын эхнэр гэсэндээ цаанаа л өөр “поза” авч шагнал гардуулдаг юм байна хэмээн шивнэлдэх ажээ.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)