Улс төрчийн хувьд нас залуу, цус шингэн ч өвөрмөц буурал үснийхээ ачаар ихэд байрагшсан төлөв имижээр амархан олонд танигдсан хүн бол А.Гансүх. Түүнийг Х.Баттулгын хүн гэдэг ч улс төрд бурантагнаас нь хөтөлж оруулсан жинхэнэ эзэн нь З.Энхболд юм билээ. Хувь тавилан ч гэмээр юм уу, улс төргүй сонголт түүний амьдралд ер нь алгаа. Хувийн амьдралаа зохиосон түүх нь ч сонихон. Сү.Батболдын гэрийн үйлчлэгчээр 7 жил ажилласан, Х.Отгонтуяа хатагтайн хамаатны бүсгүйтэй дурлалцан гэрлэсэн байдаг. За энэ ч яахав, буурал толгойт бас характертай, өөрөө өөрийгөө АТГ-д мэдэгдэж шалгуулсан, ер нь өрвөсхийсэн бүхэнтэй заргалддаг зантай эр гэж байгаа, цаашилбал, үдэшлэг дээр “Монгол базальт”-ын Ариунболдтой нударга зөрүүлсэн гээд товчхондоо бусдаас үг дуулах дургүй “товариш” юм уу даа.
П.Золзаяа“Элизабет” хотхоныг блок блокоор нь ашиглалтанд оруулж, дээдсийн хүрээнийхнийг байржуулах аянд морджээ!
Нэгэн хэвлэл дээр “2010 онд 270 төрийн өндөр албан тушаалтны тав нь нийт орлогын 70-80 хувийг олсон байна” гээд тэдгээрийн нэг нь А.Гансүх сайд хэмээн бичсэн байдаг. Гэтэл мань эр дэд сайдаар томилогдсоноос нь хойш хөрөнгө орлого өөрчлөгдөөгүйг батлахын тулд АТГ-ын хаалгыг өөрийн гараар татаж, санасандаа ч хүрсэн гэдэг. Харин зодоон цохионы тухайд бол хайрт гэргийнх нь биед хэн нэгэн эр халдсан учраас үүдсэн гэдэг. Ямартай ч илүүдэл орлогогүй, төрийн албан хаагчийн цалингаар амьдардагаа нотолчихон, хэдэр ёдор гэж хачин их зантай түүнийг энэ цагаас хойш оролдох хүн твиттерээс хүртэл олдохоо байсан даа.

Гэвч цаг цагаараа байдаггүй, А.Гансүх саяхнаас төмөр замын явдалтай холбогдож мөнгө угаасан гэгдэх хүмүүсийн дунд орсон. Энэ удаад чухам яаж залруулах зарга үүсгэж, нэрээ цэвэрлэхийг нь сонирхож, сонжиж буй улс олон байгаа нь мэдээж. Сониноос, түүний гэргий П.Золзаяа Англи стандартын “Элизабет” хотхоныг блок блокоор нь ашиглалтанд оруулж, дээдсийн хүрээнийхнийг байржуулах аянд гар бие оролцож буй. “Japan town”-д “Моннис”-ын Чукагийн эхнэрийн ажиллуулдаг рестораны хоёр давхарт өөрсдийн оффистой.Барилгаас гадна ББСБ,Даатгалын үйл ажиллагаа мөн эрхэлдэг аж. Ийм гэргийтэй байхад нөхөр ажил хийх хэрэг байна уу гэж хүмүүс жиг жугхийх. Барилга бариад баяжаад байдаг юм уу, эсвэл хөрөнгөлөг айлын охин юм уу гэж ул шагайж, өө эрэгсэд ч байна. Нэр төрдөө хачин хайртай буурал сайд маань анхааралдаа авна биз ээ.
Эх сурвалж: "Гранд" сэтгүүл
Сэтгэгдэл (17)