Аливаа хүндрэл бэрхшээл гарахад “Түр хугацааны хямрал” гэдэг үгийг хэрэглэн хаацайлж өнгөрдөг зуршлаасаа болж энэ үгэнд хачин их дуртай хэмээн ёжлуулдаг болсон ноён Н.Золжаргал 2012 онд Л.Пүрэвдоржийн халааг авч, Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаад дөрвөн жилийн нүүр үзэж буй. Монголбанкны ерөнхийлөгч 6 жил тутам солигдох ёстой гэж үзвэл түүнд одоо хоёр жил үлдсэн гэсэн үг.

Эрхэм банкирын цалин 1,174,112 төгрөг. Гэвч ойрдоо ихэд бийлэгжүү, өнгө зүс нь өөрчлөгдөн толийж байгааг ойр хүрээнийхэн нь жиг жугхийх болж. 1991 онд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш Ерөнхий сайдын зөвлөх, Монголбанкны дэд ерөнхийлөгч гэгчлэн албан тушаал нь үргэлж дээшилж буй түүнд одоогийн цалин нь бохины мөнгө төдий л биз. Тэр ч бүү хэл аятайхан бүсгүйд халамж анхаарал тавих “иргэний үүрэг”-ээ ч нэр төртэй биелүүлж буй юм байх. Ер нь түүнийг ганган хээнцэр шигээ сайхан хүүхнээс бол буцдаггүй эр гэдэг. Албан ажлынхаа хажуугаар Гольфийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай тэрээр өмнө нь холбооныхоо нарийн бичгийн дарга модель Инга хэмээх бүсгүйтэй амраг сэтгэлийн харилцаатай байсан бол энэ удаад мисс Т.Батцэцэгээр сонголтоо сайжруулсан тухай дээдсийн хүрээнийхэн дээр, дооргүй ярьцгааж байна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (37)