Пүүжээ халаагаа өгөхгүй!

Олны од гэлтгүй орчин үед хүүхнүүд бие галбираа алдахгүй алдарт эхийн одонгийн төлөө өрсөлдөж байна. Үүний нэг тод жишээ топ модель Д.Пүрэвсүрэн. Гурвын гурван хүүхэд төрүүлсэн гэж хэн ч харсан түүнийг хэлэхгүй.

Төрөөд сар болоогүй байж тайзнаа гарч, гурван сарын дараа кинонд тоглож эхэлсэн тэр үнэхээрийн дайчин бүсгүй мөнөөсөө мөн. Тэрээр бие галбираа яаж ингэж авч яваагаа бүсгүйчүүдэд цахим хуудсаараа дамжуулан  чөлөөтэй хэлчихдэг тэрээр baby иогоор хичээллэж Монголд анх удаагаа оруулж ирэхээр зэхэж байгаа дуулдсан. Хоёр хүүхэд жил дараалан төрүүлсэн хэдий ч бие галбираа алдалгүй олны анхааралаас алхам ч холдоогүй Пүүжээ реклам зар сурталчилгаанд жил алгасахгүй тоглож олны овоо хараанаас мултрахгүй байгаа.

Саяхан л гэхэд Говийн хавар намрын загварын палтоны рекламд хамтрагч Энхболдтойгоо тогложээ. Гэнэтхэн айлын журамт гэргий болж гэрлийн хурдаар хоёр хүүхэдтэй болсон хэдий ч  Пүүжээ хувийн амьдрал, хувьсгалын ажлаа зэрэг гялалзуулж ийн явна. Загварын карьераа орхиж залуу охидод боломж олгож байгаа хэдий ч зар сурталчилгааны тал дээр зайгаа тавьж өгөхгүй байгаа топ Д.Пүрэвсүрэн хэзээ ч хуучрахгүй бололтой. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    uneheer goy haragdaj bna
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Zochin
    Yooy tasarhai goy baina shu. Baharhmaar uma mongoliin goy emegteichuud maan.Az jargal huseye
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025