Зураг дээр дэлхийн хэмжээний супер од, охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу Дэвид Бекхэм байна. Харин хажуу талынх нь эндүүрэх хэрэггүй, монгол залуу шүү дээ. Адилхан байгаа биз? “News”агентлагийн гүйцэтгэх захирал Г.Анархүү жүжигчин Г.Анхбаяр найзынхаа шоглоомонд өртсөн нь энэ. Яагаав, нөгөө “Гурван найз”-ын Цэрэндалай Г.Анархүү хоёр үй зайгүй найзууд л даа. Цэл залуу 25 настай, сургууль төгсөв үү үгүй юу мэдээллийн мангас агентлагийн захирал болсон нь түүний ээж Б.Тэмүүлэн тэндхийн “хамаг бүдүүн дарга” нь байсантай холбоотой.

Г.Анархүү сэтгүүлзүй гэхээсээ энтертайнмент шоу ертөнцийн мэдрэмжээрээ өөрийгөө бүтээж яваа нэгэн. Дэлхийн 30 гаруй улсаар аялж, 4 гадаад паспорт дуусгасан хүнд эх орондоо нэвтрүүлчих соёлын хэлтэрхий харагдаа л байлгүй. Компанидаа “Octopus consulting” зөвлөх үйлчилгээг тэр мөн хариуцан ажиллуулдаг. Цахим ертөнцөд идэвхитэй, үеийн залуус дундаа сонирхол татам дүр байдаг тэрбээр аль хэдийнэ гэрлэж бараалан үрийн зулай үнэрлэсэн хүн. Хэрвээ Г.Анархүү монгол Бекхэм болж үнэхээр чадвал гэргий нь Виктория Бекхэм болох ёстой. Гэхдээ 3 хүү, нэг охин төрүүлсэн ч гунхсаар байх шаардлагатай, бас загварлаг үүрэгтэй.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)