Бурхан хэрвээ Монголоос хамгийн их буян хийсэн хүнийг олоод ир гэвэл “алтны магнат” Ц.Мянганбаяр гарцаагүй сонгогдох болно. Нээрээ ямар буянтай хүн бэ. Түүнтэй нэр холбогдож, охидыг төрүүлсэн охид хүүхнүүд болгон хэдийгээр салж сарнисан ч гэлээ аль нэг уурхайн эзэн, айхтар бийлэгжүү эрчүүдийг түшиж, хань ижил нь болоод сайхан амьдраад явчих юм. Д.Пүрэвсүрэнг хар, “Занаду майнз”-ын эзэн Ганбаяртай сууж, 2 тэрбумын хауст тухалж, зайтай, жаатай амьдарч яваа. Дараагийн бүсгүй Д.Ариунцэцэг “Алтайн Хүдэр”-ийн Базараатай амраг сэтгэлийн харилцаатай болоод жил тойрч буй.
Бүр баян Базараа тодотголт болсон энэ эр ч шийртэй аавын шилдэг хөвгүүдийн нэг төдийгүй төдийгөөс өдий хүртэл амьдрал юу нь нэг л тогтохгүй явж ирсэн. Энэ удаад хосууд хамтын амьдрал, хайр сэтгэлдээ санаа шулуудсан бололтой. Баталгаа нь гэвэл ард түмний мисс Д.Ариунцэцэг маань хөл хүнд болж саяханаас эх орондоо иржээ. Тэрээр манай дуранд хөл хүнд байхдаа ийн өртсөн бөгөөд хоёр дахь хүүхдээ Сингапурт өлгийдөж авсан сураг дуулдана. Ямартай ч хоёр дахь магнатын хүүхдийг төрүүлж отгон эхнэрээр сонгогдоод байгаа Д.Ариунцэцэг удаан хугацаанд үзэгдэж харагдаагүй жирэмсэн төрхөө олны нүд, чихнээс тун ч их нууцалж ирсэн.
Бүр болоогүй үйл ажиллагаанд ирэхдээ бөөн хамгаалагч нараар хамгаалуулан зүс царайгаа нууцалдаг Базараа отгон гэргийдээ ийн даатгасан ч байж болох. Ямартай ч алтны магнат Ц.Мянганбаяраас салснаас хойш эрх чөлөө ханхлуулж, энд ч, тэнд ч дурандуулж явсан Д.Ариунцэцэг удаах амьдралдаа сэтгэл шулуудсан нь тодорхой боллоо. Одоо харин баян Базар цуутай эрийн гэргий байсан мисс бүсгүйг хэрхэн нэр төртэй авч явахыг харах л үлдлээ. Тэдэнд аз жаргал, амжилт хүсье.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (43)