“Цус ойртсон” Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт анхаар !!!

Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь нийт 41 албан хаагчтай бөгөөд үүний 20 нь гаалийн байцаагчийн эрхтэй, 21 нь энгийн үйлчилгээний ажилтнууд байна. Үүнээс гаалийн эрхтэй ажилтнуудын 65 хувь нь, үйлчилгээний ажилтнуудын 85.7 хувь нь казак, үлдсэн нь монгол үндэстнүүд байна.

Нийт гаалийн байцаагчийн эрхтэй болон бусад дээгүүр болон чухал албан тушаалтай казак иргэд өөр хоорондоо ямар нэгэн садан, төрлийн холбоотой ажээ.

Садан, төрлийн холбоотой хүмүүсийг тодотгох байдлаар үзүүлбэл

1. Тайлан төлөвлөгөө, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ГУБ М.Биржан нь гаалийн газрын дарга Е.Зангарын хадам дүү,

2. Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ А.Баймухан нь Тайлан төлөвлөгөө, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ГУБ М.Биржантай эгч дүүгийн хүүхдүүд буюу үеэлүүд,

3. Эрэлч нохой хариуцсан ГУБ Ө.Серикжан нь Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ А.Баймуханы хадам дүү

4. ГХБХ ГУБ Б.Ерлан, Т.Ардах, Эрэлч нохой хариуцсан ГУБ Н.Хумырзах нар өмнө нь ГЕГ-ын дэд даргаар ажиллах байсан А.Мураттай садан төрлийн харилцан хамааралтай. Тухайлбал ГУБ Т.Ардах нь Муратын төрсөн ах Талгатын охин нь юм.

5. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга бөгөөд ГУАБ Ж.Муратай болон Цогцолборын менежер Н.Хайып нар хадам ах-дүүгийн холбоотой. Ж.Муратай, Н.Хайып нар нь нэг айлын эгч дүүс буюу Жүкейн Гүлжанар, Гүлжайна нартай гэр бүл болсон.

6. ГХБХ ГУБ Х.Нурбахыт нь Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ А.Баймуханы хүргэн.

7. ГУА Т.Баярцоож нь саяхан Увс аймгийн Боршоо боомтод салбарын эрхлэгчээр томилогдсон боловч тухайн албан тушаалд очихоос татгалзан Баян-Өлгий аймагт байцаагчаар ажиллахаар тушаалаа өөрчлүүлэн ирсэн. Тэрээр хууль зүйн сайд Д.Дорлигжав болон аймгийн Прокурорын газрын дараг Т.Батсүхтэй их сургуулийн ангийн найзуудын харилцаа холбоотой. Түүнчлэн ИХШХЕГ-ын дарга асан Б.Пүрэвдоржтой хуурай эгч дүүсийн харилцаатай.

8. Дээрхээс гадна М.Биржан, С.Ханатхан нар Жантакей, М.Аманкелди, М.Болат нар Ботахара, Т.Ардах, Н.Хумырзах нар Меркит, Х.Муратай, Ж.Бахытжан нар Найман зэрэг нэг омгийн хамаатан гэж үзэж болохоор албан хаагчид байна.

Эндээс та бүхэн Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт “цус ойртож” байгааг харлаа. Уг нь Гаалийн байгууллагаас 2-3 жилд байцаагч нарыг томилдог гэж байгаа. Гэвч томилогдож байгаа хүмүүс нь Казак хэл мэдэхгүй болохоор ийнхүү нутгийн уугуул, суугуулийг томилдог нь ийнхүү цус ойртоход хүргэжээ.

Бид энэхүү “цус ойртолт”-ын цаана хардлага төрүүлсэн, эргэлзээтэй үйл ажиллагаа их болсон талаар бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: www.dorgio.mn

А.Баярмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025