Зууны манлай дуучин Б.Сарантуяа охинтойгоо хамтран "Бурхан эх орон" дууг дуулж үзэгч түмнээс өндөр үнэлгээ авсан. Ээжтэйгээ дуу хоолойгоо нэгтгэн эвлэгхэн дуулчихдаг Хулан охин ээжийнхээ мэргэжлийг өвлөж дуучин болох нь хэмээн Сараа авхайн үнэнч фэнүүд нь ихээхэн ам сайтай байгаа.
Харин дуучин хатагтай охиноо урлагийн хүн болгох ихэд дургүй байсан бөгөөд энэ дуугаа дуулахдаа ихээхэн бодож шийдсэн гэнэ лээ. Түүнээс биш охиноо дуучин болгож өөр шигээ амьдралаа урлагт зориулсан хүн болгомооргүй байна хэмээн найзууддаа хэлсэн гэдэг. Гэвч бяцхан Хулан ээжийгээ өөрийнхөө талд оруулж ээжтэйгээ хамтдаа анхны дуугаа дуулсан нь энэ. Энэ бол зөвхөн эхлэл гэдгийг ч зууны манлай поп хатагтай нэгэнтээ дурссан. Тэгвэл авьяаслаг ээж охин хоёр цаашдаа олон арван дууг амилуулж үзэгчиддээ хүргэх нь дамжиггүй. Ингээд тэдний цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)