Талх, нүүрс, салаавч гэдэг ч юмуу улс төрийн хүрээнд гарч ирсэн тодотголуудаас хамгийн гоёыг нь авсан хүн бол иргэн Цогоо. Дарваан Цогоо, иргэн Цогтгэрэл, одоо бол шилэн Цогоо гэгдэх болсон түүнийг журмын нөхөд нь хочийг ч хоёр гурваар нь авч, хуй хуйгаар нь өөрчлөх юм хэмээн явуулж байгаа гэнэ лээ. Ингэхэхэд хамуутай хар даага хөтөлсөн навсгар бор хүү гайхамшиг бүтээж үлгэрт гардаг шиг Цогоогийн хийсэн зүйлс ёстой сэргээш шиг л байж ирсэн юм уу даа.
Б.Цогтгэрэл УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, тус намын Бага хурлын гишүүн, жиргээч гэхчлэн олон тодотголтой хүн. Харин олон нийт түүнийг АТГ-ын үүдэнд зогсож байгаад шилэн данс хөтлөөгүй эрхмүүдийг шалгуулна гэж мэдэгдсэнээс хойш “хөөрхөн бор хүү” хэмээн өхөөрдөх болсон. Төрийн мөнгөөр тансаглаж лусын хаан шиг загнадаг дарга нарын “явдал” ийнхүү хамжааргатай болов. Нэгийн зэрэг оодордог, дарга нарын үнэн нүүр царайг улайтал илчилдэг хүн Монголд байхгүй бол болохгүй. Тэмцэж тэмцэж төрийн ордон тойрч гороолж байгаад дотор нь орж суугаад таг болчихдог зарим нэг нөхдийн араас “туучихгүй” л бол алга ташуулахуйц үйл хэрэг эхлүүллээ дээ, Цогоо гуай.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)