“Би чамайг 9911-ээр зодох уу, 9191-ээр зодох уу?” гэж кинон дээр гардаг даа. Тэрэн шиг л явна шүү, “Наран”-гийн боссууд. Насандаа толиотой дэгжин хосууд найр наадмын сард ийн хэсэж яваад дуран хараанд өртсөн. Гэргийн улаан балерина, нөхрийн “зэвүүн” дугаартай машин олны анхаарлыг татаад сүйд. Магад ийм олон заллагатай явдаг хоёр маргааш ч юмуу хэзээ ч юм хүүгийнхээ хуримыг хийх болбол зочдын нүнжгийг шалгах биз. Хэзээ нэг “Наран”-гийн өв залгамжлагчийн хурим болж энүүгээр ч нэг, тэрүүгээр ч нэг гоё дугаартай ганган машин дүүрэх бол гэж олон нийт амдан байна шүү.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)